ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын дунд ангиудын нэрэмжит аян зохион байгуулав.
ganbii

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын дунд ангиудын нэрэмжит аян зохион байгуулав.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 12а анги “Хэл ярианы соёл” сэдэвт аяныг 2018 оны 4-р сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг аяны зорилго нь хэл ярианы соёл  өгүүлэгч хүний сэтгэлгээний ерөнхий цар хүрээ, боловсрол, хүмүүжил, ёс суртахууны түвшинг илтгэн харуулдаг толь юм. Тиймээс суралцагчдыг эх хэлээрээ зөв бичиж, зөв ярьж сурахад уриалах, бие биенээ хүндлэх, сургуулийн орчинд харилцааны болоод хэл ярианы зөв дадал төлөвшүүлэхэд оршино.

Аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

1.Эрдэмтэн мэргэдийн онч мэргэн үгсээр “Ухаарлын самбар” үзэсгэлэн гаргав.

 

  

2.“Хэл ярианы соёл” сэдэвт лекц, ярилцлага-10, 11-р ангиудын суралцагчдад

3. “Хэл ярианы соёл” сэдэвт лекц, ярилцлага-12-р ангийн суралцагчид болон багш нарт

4. “Эх хэлний дархлаа” сэдэвт уран илтгэлийн уралдаанд 10б ангийн сурагч О.Алтан-Эрдэнийн илтгэл тэргүүллээ.

5. “Хэл ярианы соёл” сэдэвт АХА тэмцээний

                  Тэргүүн байр 12б ангийн сурагч Д.Уранчимэг

                  Дэд байр 12б ангийн сурагч И.Тэгшжаргал

                  Гутгаар байр10б ангийн сурагч И.Хулан нар эзэллээ.

12а ангийн хамт олны зохион байгуулсан энэ ажил маш их сонирхолтой, үр дүнтэй боллоо. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.

ШУТИС-ийн Ахлах сургууль

Өсвөрийн сэргийлэгч бүлгэм