Ахлах сургуулийн "САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА" шалгаруулах тэмцээн
Суралцагчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан тус тэмцээн 2018.03.24-нд ШУТИС-ийн МеТСургууль дээр нийт 13 баг тамирчидтайгаар сагсан бөмбөгийн аваргаа шалгарууллаа. Тус тэмцээний шилдгүүдээр
Эрэгтэй
I-р байр М.Тэргэл ахлагчтай 11а ангийн II-р баг алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, АУБ: Д.Уранцэцэг
II-р байр З.Цэрэнтогтох ахлагчтай 10Б ангийн I-р баг мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, АУБ: Б.Баасантогтох
III-р байр Ц.Болор-Эрдэнэ ахлагчтай 12А ангийн баг хүрэл медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, АУБ: Б.Тунгалаг
Эмэгтэй
I-р байр Б.Мөнхжин ахлагчтай 12Б ангийн баг алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл АУБ: Б.Энэбиш
II-р байр О.Анужин ахлагчтай 12В ангийн баг мөнгөн медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйл АУБ: О.Отгонбаяр тус тус шалгарч шагнагдав.
Мөн “Үнэ цэнэтэй тоглогч”-оор 11а ангийн суралцагч А.Мандахнар,
“Алсын зайн шидэлтийн аварга”-аар 10б ангийн суралцагч Д.Цэнгэл нар тодорч цом, мөнгөн шагналыг гардан авлаа.
Нийт ангиудаас Б.Энэбиш багштай 12Б ангийн хамт олон “Шилжин явах цом”-ын эзнээр тодорлоо.
Нийт суралцагчиддаа спортын өндөр амжилт хүсэе.
ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.