ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын төсөлт туршилтын ажлын үзэсгэлэнгийн нээлтэнд урьж байна.
ganbii

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын

төсөлт туршилтын ажлын үзэсгэлэн


ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын төсөлт туршилтын ажлын үзэсгэлэн 2017.12.01 – 2017.12.08 ны өдрүүдэд  Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байна.

Уг үзэсгэлэнд ШУТИС-ийн Ахлах сургуулийн  суралцагчдын бүтээлүүдийг дэлгэн харуулах болно.

ШУТИС инженерийн боловсролын олон улсын CDIO санаачилгад нэгдсэнтэй холбогдон Ахлах сургууль нь төсөлд суурилсан сургалтаар суралцагчдыг бүтээлчээр суралцахуйд сургах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох , мэдээлэл боловсруулах чадвар бүхий иргэдийг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Зураг дизайны хичээлийг гүнзгийрүүлэн суралцаж буй суралцагчдын 40 гаруй уран зураг оролцохоос 10 гаруй уран зураг нь олон улс, улс, нийслэлийн хэмжээний олимпиад уралдаан тэмцээнд шалгарсан шилдэг бүтээлүүд болно.

Мөн байгалийн ухааны хими, биологи, зурагзүй, дизайн, мэдээллийн технологийн хичээлийг интеграцчилан суралцагчдын ахуй амьдралд хэрэглэгдэх бодис материалыг судлан хүний биеийн онцлогт тохируулан гарын доорх материал ашиглаж лабораторит гар аргаар гарган авсан Ванны бөмбөлөг, Усан будаг, Уруулын будаг, Саван, Шил толь арчигч, Гар ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнүүдийг  танилцуулах болно.

Суралцагчдын сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор мэдээллийн технологи, дизайн технологи, физикийн хичээлүүдийг уялдуулан хийсэн ажлын зургуудыг 3 хэмжээст хэвлэгч машин ашиглан байшин барилга, сандал, ширээ, гүүр, автомат робот гэх мэт биет бүтээлүүдийг хийсэн билээ. Эдгээрийг 3 хэмжээст хэвлэгч машин ашиглан биет бүтээл болгож байгаа нь хийсэн зүйлээ бодитоор харах, барих, турших цаашид хөгжүүлэхэд том давуу тал болж байна.

Суралцагчид энэхүү хичээлүүдийг агуулгаар нь уялдуулан судалснаар  хичээлээр олсон онолын мэдлэгээ туршин судлах,  бүтээл болгох цаашид хөгжүүлээд ажил болгох боломжтой гэдгийг харуулж байна.

Ахлах сургуулийн захиргаа

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


"Гар зургийн XV улсын олимпиад" болж өнгөрлөө.


"Ирээдүйн инженерүүд" улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе.


ШУТИС-ийн Коосэн технологийн коллеж болон ахлах сургуулийн төгсөх ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан математикийн уралдаант сорилд тэргүүн байр эзэлсэн 12б ангийн суралцагч Т.Мөнхтүвшин, гутгаар байр эзэлсэн Ч.Мөнхбаяр, нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн 12а ангийн суралцагчдадаа баяр хүргэе.


БУСАД МЭДЭЭ ...