Багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
ganbii

Монголын багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв


ШУТИС-ийн Ахлах сургуулийн Нийгмийн Ухааны Заах Аргын Нэгдлийн багш нар, сурагчдын зөвлөл хамтран Дэлхийн багш нарын 23 дахь, Монголын багш нарын 51 дахь өдөрт зориулсан ‘’Сурагчийн нэг өдөр’’, ‘’Бид чадна’’ хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж явуулав. 12-р ангийн сурагчид энэ өдөр сургуулийн захирал, сургалтын менежер, бусад ажилтан, багшийн ажил үүрэгтэй танилцаж бэлтгэсэн төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу хичээл заав.

Хамт олны дунд явуулсан ‘’Бид чадна’’ хөтөлбөр нь ‘’Би хэн бэ? Би юу вэ?’’ ‘’Хөгжөөнт буухиа’’ гэсэн хэсгүүдээс бүрдсэн бөгөөд багш ажилтнууд идэвх санаачилгатай оролцож энэ өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүлэв.