Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
ganbii

Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ


Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монголын багш нарын 51 дэх удаагийн баярын өдрийг ШУТИС-ийн хамт олон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт аравдугаар сарын 3-ны тэмдэглэн өдөр өнгөрүүллээ. Арга хэмжээд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, багш, ажилчдын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцлоо.

Жил бүр Монголын багш нарын баярыг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө шалгарсан багш нарыг шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ өдөр Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, бусад салбарын яамд, ШУТИС-ийн профессор, дэд профессор цол, Эрдмийн зөвлөлийн шагнал, Ректорын нэрэмжит шагналаар шагнагдсан багш нарт ШУТИС-ийн удирдлага шагналыг нь гардуулан өглөө. 

Л.Алимаа БСШУСЯ-ны "Жуух бичиг"

Б.Энэбиш МЗХолбооны "Тэргүүний залуу багш" цол тэмдэг

Б.Эрдэнэцэцэг МЗХолбооны "Тэргүүний залуу багш" цол тэмдэг