ШУТИС-ийн Ахлах сургууль суралцагчдыг эрүүл идэвхтэй амьдрах, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилийн “Спортын олон төрөлт спартакиад”-аа ШУТИС-ийн Горхитын Сургалт судалгааны төвд 2017 оны 09-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус спартакиадад 10-12 дугаар ангийн 130 гаруй сурагч спортын 3 төрлөөр 9 багц медалийн төлөө өрсөлдлөө. Энэ үеэр олс таталт, уулын оргил булаалдах, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багийн 3х3 зэрэг тэмцээнийг зохион байгуулж аваргуудыг тодруулав.
Сагсан бөмбөгийн төрөлд
Эмэгтэй баг:
1-р байр - 12в
2-р байр - 10б
3-р байр - 10а
Эрэгтэй баг:
1-р байр – 11а
2-р байр – 10а
3-р байр – 12в
Олс таталтын тэмцээнд:
1-р байр - 12а
2-р байр – 11а
3-р байр – 12в
Уулын оргил булаалдах тэмцээнд:
1-р байр - 12а
2-р байр - 12в
3-р байр - 11а
Анги хамт олноороо цэвэр агаарт хөгжилтэй, цагийг зөв боловсон өнгөрөөж, спортоор дамжуулан нөхөрлөл, эв нэгдэл, анги хамт олонч чанарыг бий болгосон, өөрөөрөө болон бусад найз нөхдөөрөө бахархсан дурсамжтай сайхан спартакиад боллоо. Шүүгчдийн багийн бүрэлдэхүүнд ажилласан ШУТИС-ийн Биеийн тамир спортын тэнхимийн багш Б.Ганзориг, М.Амаржаргал нартаа баярлалаа. Тэмцээн уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагчдадаа сурлага спортын өндөр амжилт хүсье.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.