ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛСЭН СУРАГЧДЫН АНХААРАЛД
admin_x

Шалгалт өгөхөөр ирэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ үү.

  • Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан  цээж зураг - 1%
  • Төрсний гэрчилгээний хуулбар
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн хураамж төлсөн баримтын зураг хавсаргаагүй бол төлбөр төлснийг гэрчлэх зураг, хуулбар

Шалгалтад:

  • Үзэг, бал, харандаа шугам, балруул гэх мэт шалгалтад хэрэглэх зүйлсийг бэлтгэх
  • Дизайны ангид шалгалт өгөх сурагчид зураг зурах тул HB балын харандаа, өнгийн харандаа балруул авч ирэх,

Анхаарах зүйлс:

  • Шалгалт өгөх сурагчдын бүртгэлийг 09:00 - 09:40 цагийн хооронд баталгаажуулан 10:00 цагт шалгалтыг эхлүүлэх тул цагтаа ирж, бүртгэлээ баталгаажуулна уу. 
  • Бүртгүүлсэн цахим шуудангаар нэмэлт мэдээлэл хүргэх тул имэйл хаягаа шалгана уу.
  • Хоцорсон сурагчдыг шалгалтад оруулахгүй !!! 

ЭЛСЭЛТИЙН КОМИСС