Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил
ganbii

Барилга, архитектурын сургууль нь ОХУ-5, Итали-1, АНУ-2, Герман-1, Япон-5, БНСУ-8, Хятад-1,Турк-1 гадаадын нийт 24 их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Тус сургуульд Герман улсаас-2, Солонгос улсаас-1 нийт 3 гадаад багш бакалаврын түвшинд хичээл зааж, богино хугацаагаар АНУ, ОХУ, Япон, Солонгосоос профессоруудыг урьж хурал семинарыг тогтмол зохион байгуулж байна. Мөн түүнчлэн Архитектурын мэргэжлийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр солонгосын Korea Architectural Accrediting Board (KAAB) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Судалгааны түвшинд Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургууль (SNU)-тай “Dual Degree Master’s and Doctorate Program”-ийг 2014 оны 02 сараас албан ёсоор эхлүүлсэн. Хүрээлэн буй орчны инженерийн чиглэлээр Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан онлайн семинарыг хичээлийн жилийн намрын улиралд долоо хоног бүрийн мягмар гаригт, геотехникийн чиглэлээр хаврын улиралд долоо хоног бүрийн лхагва гаригт хамтран зохион байгуулж байна.

 

Бакалаврын түвшинд бэлтгэж буй мэргэжлүүд

Хөтөлбөрийн индекс

Багц хөтөлбөр

Мэргэжлийн нэр

1

73102

Архитектур

Архитектур

2

Хот байгуулалтын архитектур

3

73202

Барилгын инженерийн багц

Иргэний ба үйлдвэрийн барилга

4

Авто замын барилга

5

Барилгын бүтээц эдлэлийн технологи

6

Барилгын материал үйлдвэрлэлийн технологи

7

Усны барилга байгууламж

8

73201

 

Хүрээлэн байгаа орчны инженерийн багц

Ус хангамж, ус цэвэрлэгээ

9

Хаягдлын инженер

10

Халаалт, агаар сэлгэлт

11

71202

Үйлдвэрийн экологийн багц

Усны нөөц экологи

12

41302

Менежментийн багц /Хамтарсан/

Усны менежмент

13

Барилгын менежмент