ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД
ganbii

ШУТИС –ҮТС-ИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНД ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн СургуулийнЗохион бүтээгч залуус клубээс санаачлан, ҮТС-ийн дэмжлэгтэйгээр анх  удаа зохион байгуулагдаж буй  “ Зураг төслийн автоматжуулсан системийн  CAD/CAE/CAM бага олимпиад ”  2015.11.21-ний өдөр техник, технологи, зураг төсөлд сонирхолтой оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмж, Хүнсний үйлдвэрийн машин аппарат, Үйлдвэрлэлийн дизайн, Мебель модон эдлэлийн дизайн мэргэжлийн ангийн болон ШУТАС-ийн оюутан, сурагчдаас ганцаарчилсан төрөлд 67 оюутан,  багийн төрөлд 9 баг 43 оюутан  урухаан, хурдхүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс: 

  • Ганцаарчилсан төрөлд:

Тэргүүн байр:  О.МөрөнҮД-5 курсын оюутан

Дэд байр: А.Идэрбат ҮД-4 курсын оюутан

Гуравдугаар байр: М.ТэнгисҮД-4 курсын оюутан

Тусгай байр: А.Хулан /ШУТАС 12г/

  • Багийн төрөлд:

Тэргүүн байр: Тэргүүн байр эзэлсэн М.Тэнгис ахлагчтай”ОД” баг

Дэд байр:Г. Амарсанаа ахлагчтай  “Z4 баг

Гуравдугаар байр:Д.Элбэгсайхан ахлагчтай“Мехатроник”багууд тус тус шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон оюутнуудаа болон зохион байгуулсан багш нартаа баяр хүргэе.

Тэргүүн байр эзэлсэн М.Тэнгис ахлагчтай “ОД” баг

Дэд байр. Г. Амарсанаа ахлагчтай Z4 баг

Ганцаарчилсан төрлийн тэргүүн байр:  О.Мөрөн ҮД-5 курсын оюутан

Ганцаарчилсан төрлийн  дэд байр эзэлсэн А.Идэрбат  ҮД-4 курсын оюутан

Ганцаарчилсан төрөлд гуравдугаар байр эзэлсэн М.Тэнгис ҮД-4 курсын оюутан