АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДЫН ДУНД “ХҮРЭЛ ТУЛГА” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
enkhbayar@must.edu.mn

2023.03.09-ний өдөр манай сургуулийн суралцагчдын дунд “Хүрэл тулга” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 18 суралцагч уран яруу үгсээ уралдуулан өрсөлдөж I байранд 10в ангийн суралцагч М.Үүрцайх, II байранд 10б ангийн суралцагч М.Хүслэн, III байранд 12а ангийн суралцагч Г.Анужин нар шалгарлаа. Нийт оролцсон суралцагчид болон шилдгээр шалгарсан суралцагчдадаа баяр хүргэе. Тус тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Т.Сэргэлэн багштай 11в ангийн хамт олонд талархал илэрхийлье.