“МОНГОЛЫН СПОРТЫН VII ИХ НААДАМ”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
enkhbayar@must.edu.mn

“Монголын спортын VII их наадам”-д оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын суралцагчдын дунд зохион байгуулагдсан 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн 2023.03.04-ны өдөр 4-р сургууль дээр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 10б ангийн суралцагч Ц.Ганжаргал III байр, 10в ангийн суралцагч Г.Халиун тусгай байр эзлэн тэмцээндээ амжилттай оролцлоо. Амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч багш нартаа баяр хүргэе.