ШУТИС–ийн Англи хэлний академи нь албан ёсны эрхтэйгээр IELTS /International English Language Testing System/ шалгалт
enkhbayar@must.edu.mn

www.eamust.mn-ШУТИС–ийн Англи хэлний академи нь албан ёсны эрхтэйгээр IELTS /International English Language Testing System/ шалгалтыг 2022 оны 09 сарын 23 өдрөөс авч эхэллээ.

Англи хэлний академи нь 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тав тухтай орчин, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдон iBT TOEFL, PTE, GMAT, ACCA, ACT, SAT зэрэг нийт 90 гаруй төрлийн шалгалтыг тогтмол авч байна.

Компьютерт суурилсан IELTS шалгалтын онцлог:

  • IOC /IELTS On Computer/ IELTS шалгалт нь компьютер дээр суурилсан бөгөөд цаасан хэлбэрийн IELTS шалгалттай ижил агуулга, стандарттай.
  • Шалгалтын хариу харьцангуй хурдан буюу 5-7 хоногийн дотор гарна.
  • Ярианы шалгалт нь VCS /Video Call Speaking / форматаар явагдах бөгөөд шалгуулагч видео дуудлагаар шалгагчтай холбогдон ярианы шалгалтаа өгнө.
  • IOC IELTS шалгалтын бичих хэсэгт үгийн тоо компьютероор шууд тоологдох тул үг тоолж цаг алдахгүй, бичгийн хэвээс шалтгаалан оноо алдах эрсдэлгүй.

Шалгалтын бүртгэлийг доорх холбоосоор хийнэ. https://ieltsregistration.britishcouncil.org/orsnbc...

Дэлгэрэнгүй мэдээллийг ☎ +976 11325582 дугаараас мөн www.eamust.mn веб хуудсаар лавлана уу.