Шалгалтад тэнцсэн сурагчдыг бүртгэх
Элсэлтийн комиссын шийдвэрээр шалгалтанд босго оноо давж тэнцсэн суралцагчид нь 2022.06.20-2022.06.23-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд Ахлах сургуулийн 306 тоотод ирж бүртгэлээ баталгаажуулна уу.
Бүртгэлээ баталгаажуулахдаа дараах материалыг бүрдүүлэн авч ирнэ. Үүнд:
• Сурагчийн хувийн хэрэг /шилжүүлэг хийлгэсэн байх/
• Суурь боловсролын гэрчилгээ
• Төлбөр төлсөн баримт
Суралцах эрх авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй сурагчийг элсэхээс татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүй болгож дараагийн шалгуулагчийг элсүүлнэ.
Сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээний зөрчилтэй сурагчдыг элсүүлэхгүй.
Төлбөр төлөх:
Сургалтын төлбөр 3.000,000 төгрөгийг доорх зааврын дагуу тушаана уу.
Дансны дугаар: 5009718233 /хаан банк/
Хүлээн авагчийн нэр: Шинжлэх ухаан технологийн их сургууль
Гүйлгээний утга: Элсэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаарыг бичнэ.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн элсэлтийн комисс
2022.06.11
Шалгалтад тэнцсэн сурагчдыг бүртгэх
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ НЬ 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ
ШУТИС-ийн Маркетинг олон, нийттэй харилцах албанаас ШУТИС-ийн оюутнуудын дунд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, идэвхи санаачилгыг нэмэгдүүлэх, өөрийн суралцаж буй мэргэжлийг цахим орчинд сурталчлах, ерөнхий боловсролын сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгоход дэ
Үнийн санал ирүүлнэ үү
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬД ЗУРАГ, ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН БАГШ ШАЛГАРУУЛЖ АВНА