ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ НЬ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ 10-Р АНГИДАА ЭЛСЭЛТ АВНА.
ganbii

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ НЬ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ 10-Р АНГИДАА ЭЛСЭЛТ АВНА.

Их сургууль ахлах сургуулийн залгамж холбоог хөгжүүлэн дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээлч сэтгэлгээтэй, гүн бат мэдлэгтэй инженер, архитектур дизайнеруудыг ахлах сургуулиас нь эхлэн бэлтгэх шаталсан тогтолцоог бүрдүүлэн олон улсын боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг туршин хэрэгжүүлж байна.

Сургалтын давуу тал: Суралцагчид 10, 11, 12-р ангийн стандарт хөтөлбөрөөс гадна математик, физик, хар зураг, уран зураг, дизайн-зохиомжийн үндэс хичээлүүдийг гүнзгийрүүлэн судалдаг. Гүнзгийрүүлсэн сургалтаар ШУТИС-ийн 1-р курст үздэг дээд математик-I, физик-I, хар зураг-I,II, уран зураг-I,II, дизайн-зохиомж-I хичээлүүдийг судалж 18 хүртэлх кредит цагийг тооцуулах боломжтой. Цахим сургалтын бааз, зураг дизайны урлан, байгалийн ухааны иж бүрэн кабинет, лабораторийн тоног төхөөрөмж, хяналт мэдээллийн смарт орчин бүрдсэн анги танхимтай. Хос хөтөлбөрөөр хичээллэдэг. Суралцагчид үндэсний бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрөөс гадна олон улсын үр дүнд суурилсан MON-SТRЕAМ нэгдмэл хос хөтөлбөрт сургалтад хамрагдах боломжтой. Зун, намрын улиралд суралцагчид маань Тэрэлж дахь сургалтын баазад “Эрчимжүүлсэн” сургалтад хамрагдаж дадлага хийдэг. Элсэн суралцах чиглэлүүд:

• Гүнзгийрүүлсэн сургалттай инженерийн бэлтгэл анги

• Гүнзгийрүүлсэн сургалттай архитектур, дизайны бэлтгэл анги

Бүртгэл: Элсэгчдийг http://www.musthighschool.mn/ вебийн элсэлт цэсээр 2021 оны 05 дугаар сарын 08-27-ны өдрийн хооронд онлайнаар бүртгэнэ. Элсэлтийн шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр онлайнаар авна.

Утас: 70110208, 99273337, 80032189, 99077550

e-mail: highschool@must.edu.mn