ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
ganbii
ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
 
 
Нэг. Тэмцээний зорилго:
    Тус тэмцээнээр сурагчдын эрүүл мэнд, биеийн хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулийн сагсан бөмбөгийн аварга багийг тодруулахад оршино.
Хоёр. Тэмцээн зохион байгуулагдах хугацаа:
     Тэмцээнийг 2020 оны 11-р сарын 7-ны өдөр Чингис хаан дээд сургуулийн спорт зааланд 08:30-17:00 цагийн хооронд зохион байгуулна.
Гурав. Багийн бүрэлдэхүүн: 
    Тэмцээнд ШУТИС-ийн ахлах сургуулийн анги бүрээс эрэгтэй, эмэгтэй багууд (нэг ангиас тухайн төрөлд хоёр баг оролцож болно), дасгалжуулагчтай (ангийн багш) баг тамирчид оролцох бөгөөд багийн гишүүд нь тухайн сургуулийн үндсэн сурагч байх шаардлагатай. Гадны сурагч тоглуулсан болон өөрийн багийн мэдүүлэгт бичигдсэнээс өөр багт тоглосон тохиолдолд багаар нь тэмцээнээс хасна. Тэмцээнийг “Сонирхогчийн сагсан бөмбөгийн тэмцээний дүрэм”-ийн дагуу явуулна. Мөн эмэгтэй төрөлд багийн гишүүдийн тоо хүрэлцэхгүй тохиолдолд нөгөө ангиасаа /Зөвхөн бүлэг дотроо баг болно. Өөрөөр хэлбэл 10а анги 10б ангитай хамтран нэг баг бүрдүүлэх/ баг бүрдүүлэн тоглож болно.  
Техникийн зөвөлгөөний хурал 2020 оны 11-р сарын 6-ны өдрийн 12:00 цагаас ШУТИС-ийн ахлах сургуулийн 300 тоот танхимд болно. Тэмцээнд багуудын баталгаажсан мэдүүлгийг багийн дасгалжуулагч буюу багш өөрийн биеэр авч ирнэ. Техникийн зөвөлгөөнд ирээгүй багийн ахлагч болон багуудыг тэмцээнд оруулахгүй болохыг анхаарна уу. Багууд тэмцээнд оролцохдоо жигд хувцаслаж, тоглогч бүр дугаартай оролцоно.
Дөрөв: Сагсан бөмбөгийн тэмцээний явагдах журам:
⦁ Сагсан бөмбөгийн хэсгийн тоглолтууд нэг талдаа 5 минут /Эрэгтэй 5 мин, эмэгтэй 5 мин/  бохироор явагдана. 
⦁ Баг 6 гишүүнтэй байна.
⦁ Завсарлагаа 1 минут
⦁ Солилцоог шүүгчийн дохиогоор хийнэ.
⦁ Нэг баг солилцоог хэд ч хийж болно.
⦁ Timeout буюу минутын амралтыг тоглолт дунд 1 удаа авна.
⦁ Финалийн тоглолт 5 мин явагдана. Сүүлийн 2 минут цэвэр
⦁ Талбайд нэг баг 4 тоглогчтой байхад тоглолтыг эхлүүлж болно. Түүнээс бага тоглогчтой бол тоглолтыг эхлүүлэхгүй тоглогч дутуу багийг хожигдсонд тооцно. 
⦁ Сагсан бөмбөгийн тэмцээнийг сонирхогчдын сагсан бөмбөгийн дүрмийн дагуу шүүнэ.
Тав. Тэмцээний шагнал:
Тэмцээнд амжилттай оролцсон багуудыг медал, өргөмжлөл, тэмцээний тусгай шагнал MVP болон Шилжин явах цомоор шагнаж урамшуулна. Тэмцээнийг шүүгчдийн зөвлөл шүүнэ. Шүүгчийн зөвлөлд мэргэжлийн шүүгчид ажиллана.
⦁ Эрэгтэй төрөл:
I байр-Алтан медаль, өргөмжлөл   
II байр-Мөнгөн медаль, өргөмжлөл
III байр-Хүрэл медаль, өргөмжлөл
⦁ Эмэгтэй төрөл:
I байр-Алтан медаль, өргөмжлөл
II байр-Мөнгөн медаль, өргөмжлөл
III байр-Хүрэл медаль, өргөмжлөл
⦁ Шилдэг тоглогч: 
Эрэгтэй-1 MVP: Өргөмжлөл, Цом
Эмэгтэй-1 MVP: Өргөмжлөл, Цом
⦁ Шилдэг ангид “Шилжин явах цом”, өргөмжлөл гардуулна.
Зургаа. Тавигдах шаардлага, санамж: 
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр суралцагчид ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг хатуу анхааруулъя. 
⦁ АУБ, сурагчдын зөвлөл болон ангийн дарга нар хариуцлагатай байж анги хамт олондоо шаардлага тавих. Анги хамт олноороо дэг журам, сахилга баттай байх
⦁ Биеэ зөв авч явах, соёлтой байх. Бусдад хүндэтгэлтэй хандах. Уучлаарай, баярлалаа үгнүүдийг хэрэглэж хэвших
⦁ Хулгайд эд зүйлсээ алдахаас сэргийлэх /Гар утас болон бусад зүйлс/
⦁ Тэмцээний үеэр ямар нэгэн сахилгын зөрчил гаргавал баг, хамт олныг тэмцээнээс шууд хасна.
⦁ Тэмцээн дууссаны дараа ус, ундааны сав зэрэг хог хаягдалаа зориулалтын хогийн саванд хаяж тэмцээнийг зохион байгуулж буй багш, удирдлагуудад заалыг хүлээлгэн өгнө.
⦁ Тэмцээн дуусмагц аюулгүй байдлаа ханган гэртээ харих. Анги бүлгээрээ нэгдэн ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахыг хатуу хориглоно.