“ШИНЭ ЗУУНЫ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ-ЦАХИМ ШИЛЖИЛТ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
ganbii

 ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ШИНЭ ЗУУНЫ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ-ЦАХИМ ШИЛЖИЛТ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

 

Нэг. Зорилго:

Шинжлэх ухаан, технологи болон Их дээд сургууль, Ахлах сургуулийн шаталсан сургалтад цахим хичээл зохион байгуулахад тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэн, улмаар багш, эрдэмтэн, судлаачид санал бодол, туршлагаа солилцох, шинэ мэдээлэл дамжуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа танилцуулах, үр дүнгээ нийтэд түгээхэд оршино.

Хоёр. Хамрах хүрээ:

Боловсролын хүрээлэн, ШУТИС, МУИС, СЭЗИС, АШҮИС, ХААИС, Дарханы технологийн сургууль болон их, дээд сургуулиудын харьяа ахлах сургууль, тэдгээрийн багш, судлаач, эрдэмтэд оролцоно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Гурав. Хэлэлцэх асуудлууд:

  • Цахим хичээл зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэж буй арга зам, хүрсэн ололт амжилт
  • Шинэ зууны сургалтын технологийн шинэчлэл

Дөрөв. Оролцох хэлбэр:

  • Илтгэл хэлэлцүүлж хэвлүүлэх
  • Хурлын эмхэтгэлд ЭШ-ний өгүүлэл хэвлүүлэх

Тав. Эрдэм шинжилгээний хуралд оролцох мэдүүлэг, тавигдах шаардлага:

  • Илтгэл, өгүүллийн нэр
  • Зохиогчийн овог нэр, цол зэрэг, албан тушаал
  • Холбоо барих утас, и-мэйл хаяг зэргийг тодорхой заана.
  • Илтгэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүллийн бичиглэлийн стандарт https://www.must.edu.mn/static/uploads/files/oguulel_zaawar.pdf -ын дагуу бичиж ирүүлнэ үү.
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл нь 5-8 нүүр зураг, хүснэгт зэргийг хэвлэх боломжтой байхаар бичвэртээ багтаахыг анхаарна уу.

Зургаа.  Хугацаа:

  • 2020 оны 10-р сарын 23-ны өдөр 1400-1800цаг
  • ШУТИС-ийн ШУТ номын сангийн 6 давхарт 604 тоот танхимд болно.

Долоо. Бүртгэл, материал хүлээн авах:

  • Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа: 2020.10.15-28
  • Хэвлүүлэх хугацаа: 2020.10.30
  • Эрдэм шинжилгээний өгүүллийг хүлээн авах и-мэйл хаяг: enkhbayar@must.edu.mn  buyad@must.edu.mn
  • Холбоо барих утас: 99856292, 99198234

 

Хурлыг зохион байгуулагч: 

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа