Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой
ganbii

Монгол Улсад анх удаа нийслэлийн Боловсролын газар, Монголын сурагчдын холбоо хамтран  сурагчийн цахим үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Цахим үнэмлэх нь  сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд  үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгож байгаа. Энэ талаар Монголын сурагчдын холбооны Ерөнхий менежер Р.Батхуягаас тодрууллаа. 

 

-Ерөнхий боловсролын сур­гуулийн сурагчдын ца­хим үнэм­­лэ­­хийг ши­­нэ­­­чилж. Энэ­­хүү үнэм­­лэх нь өм­­нө­­хөө­­сөө ямар зүй­­лээр да­­вуу тал­­тай бол­­сон бэ?

-Энэ карт хамгийн сүүлийн үеийн, 40 үйлдэл хийх боломжтой. Энэхүү үнэмлэх нь ерөнхийдөө цахим иргэний үнэмлэхний нэгэн адил тухайн хүүхдийн холбоотой мэдээлэл болох цусны бүлгээс эхлээд бүхий л мэдээллийг суулгаж өгөх юм. Өмнө нь Монголын сурагчдын холбооноос цэнхэр пластик үнэмлэхийг гаргаж, хүүхдүүд ашиглаж байсан. Харин өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Боловсролын газраас дүүрэг бүрт өөр, өөр өнгөтэй тусгай үнэмлэх гаргаж, үнэгүй олгосон. 

Тийм учраас манай холбоо өмнөх үнэмлэхээ олгохоо зогсоосон юм. Гэтэл нийслэлийн Боловсролын газраас үнэгүй олгож байсан үнэмлэхийг зарим сургууль 1500-3000 хүртлэх төгрөгөөр зарсан хэрэг гарсан. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн бизнес болсон гэхэд болно. Тиймээс манайхаас болно нийслэлийн Боловсролын газартай хамтарч, шинэ загварын смарт карт гаргасан юм. 

-Шинэ үнэмлэх гарсан ч за­рим нийтийн тээвэр хүүх­дүү­дийг явуулахгүй байгаа гэх гомдол байсан?

-Өмнө нь дүүрэг бүрт өөр өөр өнгөтэй сурагчийн үнэмлэх олгож байх үед кондукторууд андуурах тохиолдол их гарч байсан. Тухайлбал, нэг хүүхэд цагаан өнгөтэй үнэмлэхтэй байхад нөгөө нь цэнхэр өнгөтэй учраас худлаа хэлж байна гэх мэтээр хүндрэл гардаг байсан. 

Тиймээс энэ удаад үнэмлэхийг нэг загвар, өнгөтэй болгосон. Гэхдээ саяхан зарим кондуктор хуурамч үнэмлэх үзүүллээ гэж хураасан байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд, бидний нэрэлэдгээр микро автобусанд энэ үнэмлэх үйлчлэхгүй. Хоёрдугаар сарын эхнээс хүүхдүүд хуучин үнэмлэхээ хураалгаж, шинэ үнэмлэхтэй болсон. 

-Шинэ үнэмлэх 40 үйлдэл хийх боломжтой гэлээ. Ний­тийн тээвэрт 200 төг­рөгөөр хөн­гөлөлтэй зор­чи­хоос гадна өөр ямар хөн­гөлөлт эдлэх вэ? 

-Уг үнэмлэх нь нэг талаар сурагчдын цагийг бүртгэх зүйл болж байгаа. Өөрөөр хэлбэл, албан байгууллагын ажилчид ажилдаа ирэхдээ хуруугаа дарж, цагаа бүртгүүлдэг шиг, хүүхэд бүр тусгай машинд картаа уншуулж, хичээлдээ орох юм. Ингээд сургуулийн удирдлагуудын санд хүүхдийн бүртгэл шууд очно. Эхний байдлаар даатгалын ком­па­ни­тай хам­тарч ан­ги бол­го­ны үү­дэнд то­ног тө­хөө­рөм­жийг суу­­ри­­луулж бай­на.

Үү­нээс гад­на хүүх­­­дийн чө­лөөт ца­гаа бо­лов­сон өн­гө­­рүү­лэх, нийг­мийн орол­цоог дээш­­лүү­лэх үүд­нээс “Өр­гөө” ки­но театр­тай хам­тарч хүүх­дүүд сураг­чийн үнэм­лэ­хээ­рээ 20-50 ху­вийн хөн­гө­лөл­тэй ки­но үзэх бо­­ломж­той бол­­гож бай­гаа. До­­лоо хо­­ног бү­рийн то­дор­хой нэг өд­рийг су­раг­­чийн өдөр бол­гож, ийн­хүү ки­но үзэх бо­лом­жийг ол­гож, гэ­рээ бай­гуул­сан. 

Үү­нээс гад­на гэр хо­роол­лын, алс­лагд­сан дүүр­гүү­дийн сур­гуу­лийн ор­чимд бай­г­аа то­дор­хой нэр бү­хий үс­чин су­раг­чийн үнэм­лэ­хийг нь хар­гал­зан мөн хям­дар­сан үнээр үсийг нь зас­на.  Бид­ний су­дал­гаагаар хүүх­дийн үсийг 2000-9000 төг­рө­гөөр зас­даг нь тог­тоогд­сон. Тий­мээс то­дор­хой нэр бү­хий 60 ор­чим үс­чин үүнд хам­раг­дах боломжтой бай­гаа. Цаа­шид ца­хим үнэм­лэ­хээр үйлчлүүлэх байгууллагуудад хөнгөлөлт урам­шуулал зарлах бөгөөд тухай бүрт  сурагчдад мэдээлэл хүргэн ажил­лах болно.

-Одоогоор хэчнээн сурагч энэ үнэмлэхийг олгоод байна вэ?

-198 мянган Ерөнхий бо­ловс­ролын сургуулийн сурагч нийс­лэ­лийн Боловс­ролын газарт бүрт­гэлтэй буюу сур­гуульд явж байна. Эд­гээ­рийн 192 мянган хүүхдэд шат шаттайгаар үнэмлэх олголт хийгдээд явж байна. Хүүхдүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй, тусгай сургуулийн хүүхэд бий шүү дээ. Энэ үнэмлэхнийг хэвлэлийн компани доод тал нь 4500-аар хийдэг юм билээ. Бидний хувьд олон тоогоор хийлгэх, тэр дундаа хүүхдийн төлөө хийж байгаагаа хэлж хямдартай үнээр буюу 1400 төгрөгөөр  хийлгэсэн байгаа. 
 
-Оюутнууд нийтийн тээврээр үнэ­гүй зорчдог. Үүний нэгэн адил хүүхдүүдийг үнэгүй зорь­чуу­лах боломж байдаггүй юм уу? 

-Нийтийн тээврийн үнэ өсвөл хүүхдээс авах мөнгө нэмэгдэх вий гэсэн болгоомжлол бидэнд бай­даг. Тий­мээс хүүх­дийг онц­гой ан­хаарч ажил­ла­хыг хүсч, ний­тийн тээ­вэрт ца­хим үнэм­лэх­ний заг­ва­рыг хүр­гүүл­сэн бай­гаа. Өнөө­дөр яг үнэ­нийг хэл­эхэд ний­тийн тээв­рийн ор­ло­гын бага­гүй ху­вийг Ерөн­хий бо­ловс­ро­лын сур­гуу­лийн хүүх­­дүүд бүр­дүүлж бай­на.

Оюу­тан хүн үнэм­лэх­тэй, ах­мад нас­тан хөгж­лийн бэрх­шээл­тэй ир­гэд, цаг­даа нар мөн л үнэ­гүй зор­чи­но. Цөөн тоо­ны ал­бан хаагч, ажил­чид л мөн­гөөр зор­чиж бай­гаа шүү дээ. Ха­рин ул­сын тө­сөвт нө­хөн ол­го­вор гэж жилд 3-6 тэр­бум төг­рөг суул­га­чих­вал ший­дэг­дэж бо­лох асуу­дал. Гэ­тэл энэ асууд­лыг хөн­дөх­гүй бай­на шүү дээ. Нуул­гүй хэ­лэ­хэд хүүх­дүүд сон­гууль өг­дөг­гүй болохоор улстөрчид үүнд анхаарал хандуулахгүй байна гэж хэлж болно. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Э.Пагма