ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН НЭМЭЛТ БҮРТГЭЛ
Шинэ төрлийн коронавирус (COVID-19) цар тахлын үед гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан ШУТИС-ийн Ахлах сургууль 2020-2021 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай X ангийн элсэлтийн нэмэлт бүртгэлийг зохион байгуулж байна.
Бүртгэл: 2020.08.17–2020.08.25-ны ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн IV байр 305 тоот.
Элсэн суралцах чиглэлүүд:
- Гүнзгийрүүлсэн сургалттай инженерийн бэлтгэл анги
/Математик, Физикийн шалгалт/
- Гүнзгийрүүлсэн сургалттай архитектур, дизайны бэлтгэл анги
/Математик, зургийн шалгалт/
Бүрдүүлэх материал:
- Суурь боловсролын гэрчилгээ (хуулбар)
- Цээж зураг 1%
- Улс, нийслэлийн хэмжээний олимпиад уралдаанд оролцож амжилт /I, II байр/ үзүүлсэн бол шалгалтгүйгээр элсүүлнэ. (Амжилтыг гэрчлэх баримт)
- Бүртгүүлэхдээ эцэг эх болон асран хамгаалагчийн төлөөлөлтэй ирэх
- Бүртгэлийн хураамж 10000 төгрөг
Элсэлтийн шалгалт: 2020 оны 08 сарын 26 нд 10:00 цагаас эхэлнэ.
Шалгалтын үргэлжлэх хугацаа:
- Инженерийн бэлтгэл анги
/Математик-60мин, Физик-30мин/
- Архитектур, дизайны бэлтгэл анги
/Математик-60мин, зураг-90мин/
Шалгалтад ирэхдээ анхаарах зүйл:
- Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө ирсэн байх,
- Халдвар хамгааллын дэглэмийг баримтлах. /Маск зүүх, 1-1,5 метрийн зайтай байх/
- Үзэг, харандаа, баллуур авч ирэх
Вэб сайт: http://musthighschool.mn/
Мэйл: highschool@must.edu.mn
Утас: 70110208, 99273337, 80032189
ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа