Хичээл № 8. Байгалийн полимер      

Хугацаа: V/11-V/15

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Макромолекулт нэгдэл

Ээлжит хичээл: Байгалийн полимер  

Зорилго:

  • Полимер, мономер, бүтцийн нэгж болон байгалийн ба синтезийн полимерийг өөр хооронднь ялган таних
  • Поликонденсаци ба полимержих урвалыг ялгах,

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 145. Өөрийгөө үнэлээрэй хэсгийн нэг сонголтот даалгаврыг хийгээрэй.

Даалгаврыг мэйл хаягаар V/20 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 142-144

Байгалийн полимер нь бидний эргэн тойронд байдаг хүний гараар бус байгаль өөрөө бүтээсэн макромолекулт нэгдэл юм. Жнь: мах, сүү, арьс, үсний бүрэлдэхүүнд уураг харин гурил, төмсөнд цардуул хэмээх байгалийн полимер ихээр агуулагддаг. Бидний хэрэглэдэг хүнсний үндсэн бүрэлдэхүүн нь эдгээр макромолекулт нэгдэл байдаг. Хүний биед задарч энерги ялгаруулдаг тул  хүнсний найрлага дахь уураг, өөх тос, нүүрсусыг шим тэжээлийн бодис гэнэ.

Саван гарган авах урвалд ихэвчлэн натрийн гидроксид ашигладаг. Калийн гидроксид ашиглан шингэн саван гарган авч болдог.




Хичээл № 8. Байгалийн полимер      

Хугацаа: V/11-V/15

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Макромолекулт нэгдэл

Ээлжит хичээл: Байгалийн полимер  

Зорилго:

  • Полимер, мономер, бүтцийн нэгж болон байгалийн ба синтезийн полимерийг өөр хооронднь ялган таних
  • Поликонденсаци ба полимержих урвалыг ялгах,

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 145. Өөрийгөө үнэлээрэй хэсгийн нэг сонголтот даалгаврыг хийгээрэй.

Даалгаврыг мэйл хаягаар V/20 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 142-144

Байгалийн полимер нь бидний эргэн тойронд байдаг хүний гараар бус байгаль өөрөө бүтээсэн макромолекулт нэгдэл юм. Жнь: мах, сүү, арьс, үсний бүрэлдэхүүнд уураг харин гурил, төмсөнд цардуул хэмээх байгалийн полимер ихээр агуулагддаг. Бидний хэрэглэдэг хүнсний үндсэн бүрэлдэхүүн нь эдгээр макромолекулт нэгдэл байдаг. Хүний биед задарч энерги ялгаруулдаг тул  хүнсний найрлага дахь уураг, өөх тос, нүүрсусыг шим тэжээлийн бодис гэнэ.

Саван гарган авах урвалд ихэвчлэн натрийн гидроксид ашигладаг. Калийн гидроксид ашиглан шингэн саван гарган авч болдог.

 

 

 

Хичээл № 7. Полимер нэгдэл, гарган авах арга      

Хугацаа: V/4-V/8

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Макромолекулт нэгдэл

Ээлжит хичээл: Полимер нэгдэл, гарган авах арга

Зорилго:

  • Полимер, мономер, бүтцийн нэгж болон байгалийн ба синтезийн полимерийг өөр хооронднь ялган таних
  • Поликонденсаци ба полимержих урвалыг ялгах,

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 138. Дасгал 1

Сурах бичиг хуудас 140. Дасгал 7 (Сурах бичгийн 139-р хуудасны жишээ дасгалыг хараарай.)

Даалгаврыг мэйл хаягаар V/20 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 136-141

Өндөр молекул масстай, том молекултай нэгдлийг макромолекулт нэгдэл гэнэ. Жижиг молекулт нэгдлүүд өөр хоорондоо олон дахин давтагдаж үүссэн макромолекулт нэгдлийг полимер гэнэ. Хүн төрөлхтөн өөрсдийн ахуйн хэрэглээнд зориулж химийн хувирлаар гарган авсан полимерийг синтезийн полимер гэнэ. Ноос, арьс, цардуул нь байгалийн полимер юм.

Полимер нэгдэлд олон дахин давтагдан орж буй жижиг молекулт нэгдлийг мономер гэнэ. Полимерийн олон дахин давтагдаж байгаа хамгийн бага нэгжийг бүтцийн нэгж гэнэ.

Синтезийн полимер. Синтезийн полимерийг поликонденсацын ба полимержих урвалаар гарган авна.

Полимержих урвал- Хоёрлосон холбоо агуулсан мономероос үүсдэг полимерүүдийг нэгдэх урвалаар гарган авдаг ба үүнийг полимержих урвал гэнэ.

Поликонденсацын урвал- Мономерүүд өөр хоорондоо нэгдэж ус, нүүрсхүчлийн хий, хлорт устөрөгч зэрэг бага молекулт нэгдлийг ялгаруулах замаар полимер үүсгэж байгаа урвалыг хэлнэ.

Полимерийн бүтцэд үндэслэн түүнийг ямар урвалаар гарган авсан болохыг тодорхойлж болно. Хэрэв полимерийн бүтцэд –CO-NH- , -CO-O-  эсвэл –О- холбоо олон дахин давтагдсан байвал поликонденсациар үүссэн полимер юм.




Хичээл № 6. Карбонхүчил      

Хугацаа: V/4-V/8

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Түлш

Ээлжит хичээл: Карбонхүчил

Зорилго:

  • Цууны хүчлийн усан уусмал сул хүчиллэг шинж үзүүлдэг болохыг тайлбарлах

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 132. Дасгал 2,3

Даалгаврыг мэйл хаягаар V/13 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 130-135

Найрлагадаа –СООН функциональ бүлэг агуулсан CnH2n+1COOH ерөнхий томьёотой органик нэгдлийг карбонхүчил гэнэ. Нэрлэхдээ халагч+аны хүчил гэсэн дарааллаар нэрлэнэ.

Хүчлийн усан уусмалд устөрөгчийн ионы хэмжээ их байдаг боловч хүчлийн хүчтэй, сулаас хамааран устөрөгчийн ионы хэмжээ харилцан адилгүй байна. Цууны хүчил нь усан уусмалдаа цөөн тооны устөрөгчийн ион үүсгэх ба ихэнх нь молекул хэлбэрт оршдог тул сул хүчиллэг шинжтэй байна. Карбон хүчил нь спирттэй концентрацитай хүхрийн хүчлийн катализатортайгаар урвалд орж нийлмэл эфир үүсгэнэ. Энэ урвалыг эфиржих урвал гэнэ. Жнь.

 

Цууны хүчлийг лабораторит этанолыг калийн перманганатаар исэлдүүлж, үйлдвэрт этанолыг энзимийн ферментациар тус тус гарган авдаг.

                                    




Хичээл № 5. Спирт, биотүлш    

Хугацаа: IV/27-V/01

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Түлш

Ээлжит хичээл: Спирт, биотүлш

Зорилго:

  • Этанолыг гарган авах, нэгдэх урвал болон ферментацийг харьцуулж давуу болон сул талыг тодорхойлох
  • Этанолыг түлш болгон хэрэглэхэд хүрээлэн буй орчин болон нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг хэлэлцэх

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 124. Дасгал 2,3

Даалгаврыг мэйл хаягаар V/06 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 123-129

Спиртийн гомологийн эхний 5 гишүүн өнгөгүй  шингэн. Гомологийн дагуу гишүүдийн буцлах температур нэмэгддэг.

 

Химийн шинж чанар. Спиртийн гол шинж чанарыг түүний –ОН функциональ бүлэг тодорхойлдог.

Исэлдэх урвал. Исэлдүүлэгчийн төрөл, хүчнээс хамаарч спирт нь шат дараалсан исэлдэх урвалд орно.

             

Шатах урвал. Илүүдэл хүчилтөрөгчийн орчинд спирт шатаж нүүрсхүчлийн хий ба ус үүсгэнэ.

                                

Манай оронд этанолыг улаанбуудайн нүүрсусыг исгэгчээр ашиглан гарган авдаг. Тараг, хоормог бүрэх, айраг болон дарс исгэх, талх, шар айраг үйлдэрлэх зэрэг нь бүгд ферментаци юм.

 




Хичээл № 4. Алкен      

Хугацаа: IV/20-IV/24

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Түлш

Ээлжит хичээл: Алкен    

Зорилго:

  • Алкены химийн  шинжийг химийн холбоонд үндэслэн тайлбарлах

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 120. Дасгал 11

                                    Сурах бичиг хуудас 121. Дасгал 13

Даалгаврыг мэйл хаягаар IV/29 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 118-122

Гомологийн гишүүд нь CnH2n ерөнхий томьёонд тохирох бөгөөд С2- С4 хүртэлх гишүүд нь хий, С5 –аас эхлэн шингэн, С18 –аас хатуу төлөвт байна. Гомолог эгнээий дагуу буцлах цэг алкантай адил өсөх хандлагатай байдаг нь молекул хоорондын таталцлын хүчтэй холбоотой.

Нэршил.  Алкенийг грек тооны нэр (угтвар) дээр хоёрлосон холбоог нэрлэдэг –ен дагаврыг залгаж нэрлэдэг. Жнь. Этен, пропен гэх мэт

Хэлхээг хоёрлосон холбоо ойр талаас дугаарлаад халагч+ угтвар+ ен дүрмийг баримтлан нэрлэнэ.

Изомер. Алкен нь хоёрлосон холбоотой тул салбарлалтын болон байрлалын изомер үүсгэдэг. Иймээс зөвхөн салбарлалтын изомер үүсгэдэг алкантай харьцуулахад изомерийн тоо олон байна. Бутенээс эхлэн изомер үүснэ.

Химийн шинж чанар. Алкен нь хоёрлосон холбоо агуулсан ханаагүй нэгдэл  тул алканыг бодвол химийн идэвх ихтэй байдаг. Алкен хоёрлосон холбоондоо устөрөгч, галоген, галогент устөрөгч, усыг нэгдүүлж ханасан органик нэгдлийг үүсгэдэг.




Хичээл № 3. Алкан      

Хугацаа: IV/13-IV/17

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Түлш

Ээлжит хичээл: Алкан     

Зорилго:

  • Алканы химийн идэвхгүй шинжийг химийн холбоонд үндэслэн тайлбарлах

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 117. Дасгал 5,6

                                    Сурах бичиг хуудас 118. Дасгал 8

Даалгаврыг мэйл хаягаар IV/22 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 115-118

Хүн төрөлхтөн одоогийн байдлаар зуу гаруй мянган органик биш бодис, 20 сая гаруй органик нэгдлийг нээн илрүүлжээ. Органик нэгдэл олон байдгийн шалтгаан нь нүүрстөрөгчийн атомууд өөр хоорондоо болон устөрөгч, хүчилтөрөгч, азот  зэрэг бусад атомтай холбогдож  органик нэгдлийн олон тооны анги бүлэг үүсгэдэгтэй холбоотой юм.

Алкан. Найрлагадаа нүүрстөрөгч ба устөрөгч агуулсан, дан холбоотой, задгай хэлхээтэй нүүрсустөрөгчдийг алкан гэнэ.

Алканы молекул дахь нүүрстөрөгчийн атом тус бүр дөрвөн ковалентын холбоо үүсгэн оршдог. Эдгээр ковалентын холбоо нь нүүрстөрөгч-нүүрстөрөгчийн (C-C) ба нүүрстөрөгч-устөрөгчийн     (C-H) холбоо байна.

                       

Алканы гомолог нь CnH2n+2 гэсэн ерөнхий томьёотой. С14 хий, С515 шингэн, С16-аас дээш хатуу бодис байна. Алкан усанд уусдаггүй, харин этанол зэрэг органик уусгагчид сайн уусна.

Изомер.  Адил молекул томьёотой боловч байгууллаараа ялгаатай нэгдлүүдийг изомер гэнэ. Изомерүүд бүтэц байгууллаараа ялгаатай тул физик шинж чанаараа ч ялгаатай байдаг. Бутанаас эхэлж нүүрстөрөгчийн хэлхээ салбарлаж салбарлалтын изомер үүснэ. Нүүрстөрөгчийн атомын тоо ихсэхэд салбарлах боломж ихсэж изомерийн тоо ч эрс нэмэгддэг.

  

Пентан

-метил бутан

2,2 диметил пропан

 

Хими шинж. Алканууд ахуй амьдрал болон үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг. Шатамхай түлш болох нефтийн найрлагад С70  хүртэл алканууд байдаг бол байгалийн хийн найрлагыг метан, этан, пропан, бутан бүрдүүлдэг байна. Алканы онцлог шинж болох шатамхай шинжид тулгуурлан түлшинд их хэмжээгээр хэрэглэдэг. Хийн асаагуур дахь пропан хийн шатах урвал дараах байдалтай байна.

                                  

Алкан химийн идэвх сул хэдий ч гэрлийн нөлөөгөөр халах урвалд ордог.

                                      

Хэрэв хлор илүүдэл хэмжээтэй байвал метаны бүх дөрвөн устөрөгчийг халах боломжтой. Энэтохиолдолд урвалаар дихлорметан (CH2CI2), трихлорметан (CHCI3), тетрахлорметан (CCI4) дараалан үүснэ.

 




Хичээл № 2. Нефть, нүүрс    

Хугацаа: IV/06-IV/10

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Түлш

Ээлжит хичээл: Нефть, нүүрс   

Зорилго:

  • Шатах урвалын дулаан буюу илч, шатах хурд, экологит ээлтэй байдал зэрэг олон үзүүлэлтээр түлшний үр ашигтай байдал, хэрэглээг тодорхойлох

Гэрийн даалгавар:

  • Сурах бичиг хуудас 111. Нефтийн фракцын хэрэглээг тэмдэглэж авна уу.
  • Сурах бичиг хуудас 114. Энэ сэдвийн дүгнэлт хэсгийг уншин тэмдэглэж авна уу.

Даалгаврыг мэйл хаягаар IV/15 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 108-114

Нефть.  Бидний өдөр тутам хэрэгдэг саван, сойз зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс эхлээд амьдралын чухал хэрэгцээг хангадаг түлш шатахууныг ч нефтээс гарган авдаг.

Нефть олон тооны нийлмэл бодис агуулдаг бөгөөд түүний ихэнхийг С5 – С18 бүхий салбарласан, салбарлаагүй, цагираг хэлхээтэй нүүрсустөрөгчид ээзэлнэ. Нефтийн ордод их хэмжээний хий хуримтлагдсан байх бөгөөд үүнийг нефтийн дагалдах хий гэж нэрлэдэг.

Нефтийг хэсэгчлэн нэрэх.  Байгалийн ордоос олборлосон нефтийг түүхий нефть гэнэ. Түүхий нефтэд олон тооны нүүрсустөрөгчид уусан холилдсон байдаг тул тэдгээрийг хэсэгчилсэн нэрлэгийн аргаар ашигтай фракцад ялгадаг. Хэсэгчилсэн нэрлэг нь түүхий нефтийн бүрэлдэхүүнийг түүний буцлах температурын зөрүүнд үндэслэн ялган салгах арга юм. Буцлах температурын тодорхой мужид нэрэгдэн гарсан холимгийг фракц гэнэ.

Фракцын агуулга дахь нүүрсустөрөгчдийн нүүрстөрөгчийн тоо ихсэх тусам  буцлах цэг, ихсэж харин дөл авалцах шинж нь буурдаг тул сүүлийн хоёр фракцыг түлшинд шууд хэрэглэх боломжгүй юм.

Нүүрс.  Нүүрсийг эртний навчит модлог ургамал газрын хөрсөнд өндөр даралт, дулаан нөхцөлд олон сая жилийн туршид чулуужин хувирч үүссэн гэж үздэг. Энэхүү нүүрсжих хувирлын насжилтаас нь хамааруулан нүүрсийг хүрэн ба чулуун нүүрс, антрацит гэж ангилдаг.

Нүүрс нь нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот болон хүхэр агуулдаг. Мөхсөн ургамал урт удаан хугацааны турш нүүрсжих тул орд бүрийн нүүрсний бүтэц, найрлага ялгаатай байдаг. Нүүрсийг эрчим хүч гаргахаас гадна металл боловсруулах, гангйин үйлдвэрлэл, цементийн завод, орон байрны  халаалга зэрэгт хэрэглэдэг.

Барьцалдах чадвар болон урвалын идэвхи сайтай, хүхэр, үнс, чийг багатай нүүрсийг коксжуулдаг. Коксжих нүүрсийг 900-11000с температурт агааргүй орчинд боловсруулж хар төмөрлөг, гангийн үйлдвэрийн байгаль орчинд хоргүй утаагүй түлш болох коксыг гарган авдаг. Нүүрсийг агааргүй орчинд өндөр тмепературт халааж дэгдэмхий бүрэлдэхүүнийг зайлуулсан хатуу үлдэгдлийг кокс гэнэ.

Манай орон нүүрсний нөөцөөр:  




Хичээл № 1. Байгалийн хий, метан    

Хугацаа: III/30-IV/03

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Түлш

Ээлжит хичээл: Байгалийн хий, метан   

Зорилго:

  • Шатах урвалын дулаан буюу илч, шатах хурд, экологит ээлтэй байдал зэрэг олон үзүүлэлтээр түлшний үр ашигтай байдал, хэрэглээг тодорхойлох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 105. Дасгал 1.

Даалгаврыг мэйл хаягаар IV/08 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 102-107

Бид аргал, хөрзөн, мод, нүүрс гээд олон төрлийн түлшийг ахуй амьдралдаа хэрэглэдэг билээ. Нүүрс, нефть (газрын тос), байгалийн хий нь эрчим хүчний үндсэн эх ундарга болдог шатамхай түлш юм.

Байгалийн болон хүний оюун ухааны хүчээр гарган авсан эрчим хүчний эх үүсвэр болдог бодис материалыг түлш гэнэ. Энергийг хүмүүс тохиромжтой хэлбэрт шилжүүлэн ашигладаг. Жишээлбэл: түлшний химийн энергийг дулааны энергит шилжүүлэн орон гэрээ дулаацуулдаг. Химийн энерги бол бодисын химийн холбоонд хадгалагдах энерги юм. Батарей, биомасс, нүүрс, нефть, байгалийн хий зэрэг нь химийн энергийг хадгалж буй эх үүсвэрийн жишээ юм.

            Өнөөгийн хэрэглэж буй энергийн 80% гаруй хувийг зөвхөн үл сэргээгдэх нөөц болох шатамхай түлшнээс үйлдвэрлэдэг. Үлдсэн багахан хувийг цөмийн эрчим хүч, ус болон нар, салхи, ургамлын биомасс зэрэг сэргээгдэх болон хоёрдогч эрчим хүчний эх үүсвэрээс гарган авдаг байна.  Манай улс эрчим хүчнийхээ 90% гаруйг зөвхөн нүүрснээс гарган авдаг байна.

Түлшний энерги:  

Нүүрс, нефть, байгалийн хий зэрэг шатамхай түлшний үндсэн бүрэлдэхүүн нь нүүрсустөрөгчид юм.  Шатамхай түлшийг агаарын хүчилтөрөгчтэй хольж шатаахад нүүрсхүчлийн хий ба ус үүснэ.

     Нүүрсустөрөгчид + O2 = CO2 + H2O

Түлш шатахад химийн энерги гэрэл, дулааны энергит хувирдаг. Шатамхай түлшнээс ялгарч буй дулаан нь түүний найрлагаас хамаарч харилцан адилгүй байдаг. Тодорхой хэмжээтэй түлшийг хүчилтөрөгчтэй хольж шатаахад ялгарах дулааныг түлшний шаталтын энерги гэнэ. 1г эсвэл 1моль түлшийг шатаахад ялгарах дулааныг шаталтын дулаан гэх ба кЖ г-1, кЖ моль-1 нэгжтэй. Мөн 1м3 түлшийг шатаахад ялгарах дулааныг хийн түлшний дулаан ялгаруулах чадвар гэнэ.

Түлшний ашигтай чанарыг тэдгээрийн ялгаруулдаг энергээс гадна үүсгэх бохирдол, бохирдлыг бууруулах арга зам тодорхой эсэх, эх үүсвэр буюу түүхий эдийн нөөц, олборлолт, хадгалалт, тэээвэрлэлтийн аюулгүй байдал, зах зээлд өрсөлдөхүйц хямд үнэ зэрэг олон үзүүлэлтээр тогтоодог. Шатамхай түлш их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж дэлхийн дулааралд нөлөөлж хүрээлэн буй орчны дэлхий нийтийн асуудлыг үүсгэхээс гадна угаарын хий (CO) зэрэг хортой хий ялгаруулах, их хэмжээний хаягдал үүсгэх олон сөрөг талтай.

Байгалийн хий, метан:

Байгалийн хий нь газрын гүнд оршдог, өнгө, үнэргүй, хялбар дөл авалцан шатдаг хийн холимог юм. Байгалийн хийн найрлагын 80-90 орчим хувийг метан (CH4), ойролцоогоор 10 орчим хувийг этан (C2H6), үлдсэн хэсгийг пропан (C3H8), бутан (C4H10), пентан  (C5H12), мөн бага хэмжээтэй нүүрсхүчлийн хий (CO2), устөрөгчийн сульфид (H2S), азот (N2) агуулагдана.

Байгалийн хийн хэрэглээ:

Байгалийн хий нь хүхэр зэрэг хортой химийн нэгдэл агуулдаггүй экологийн хамгийн цэвэр энергийн эх үүсвэр юм. Түүнийг тээврийн хэрэгслийн түлш, хуванцрын болон бусад чухал ач холбогдолтой органик нэгдлийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдээр ашигладаг. Сүүлийн жилүүдэд манай оронд хийг ахуйд түлш болгон хэрэглэх айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын тоо эрчимтэй өсөж байна. Байгалийн хий нь шатамхай шинж чанартай тул хэрэглэхдээ аюулгүй байдлыг сайтар анхаарах шаардлагатай.




Хичээл № 8. Хүхрийн шинж чанар    

Хугацаа: III/16-III/20

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Химийн үйлдвэрлэл

Ээлжит хичээл: Хүхрийн шинж чанар, хүхрийн хүчлийн үйлдвэрлэл  

Зорилго:

  • Хүхрийн түгээмэл нэгдлүүдийг нэрлэж хэрэглээг тодорхойлох
  • Контактын аргаар хүхрийн хүчлийг гарган авах, үйлдвэрлэлийн нөхцлийг химийн тэнцвэр, урвалын хурдтай холбон тайлбарлах

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 96. Дасгал 4, 7.

Даалгаврыг мэйл хаягаар III/25 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 93-98

Хүхэр нь байгаль дээр дангаараа болон эрдсийн байдлаар тохиолддог. Үүнд халькопирит (CuFeS2), төмрийн колчедан буюу пирит (FeS2) , цайрын хуурмаг (ZnS), хар тугалганы гялтгана (PbS), шунх (HgS) гэх мэт орно.

Хүхрийг эртний Грек болон Ромд бактерийг устгах зорилгоор өөрсдийн амьдардаг орон сууцандаа шатааж ариутгал хийдэг байжээ. Хүхрийн шатамхай, ариутгах чанарт үндэслэн хөдөө аж ахуй, анагаах ухаан, химийн үйлдвэрт ариутгал, эмчилгээний бодис, түүхий эд болгох зэрэг олон янзаар хэрэглэдэг.

Хүхрийн (IV) оксид өвөрмөц хурц үнэртэй, усанд сайн уусдаг, хий, исэлдүүлэгч чанартай учир цайруулагч болгон хэрэглэдэг. Хүхрийн оксид болон сульфитууд микробын эсрэг үйлчилгээтэй учир антиоксидант болгон удаан хугацааны туршид нөөшлөгч бодис болгон хэрэглэж ирсэн.

Хүхрийн хүчил: Цэвэр хүхрийн хүчил өнгөгүй тосорхог шингэн. Устай ямар ч харьцаагаар холилддог. Эрдсийн хүчлүүд дотроос хамгийн их үйлдвэрлэгддэг. Хүхрийн хүчлийг бордоо, тэсрэмтгий бодис, хортон шавьж устгагч, батарей, эм, угаагч болон будагч бодис, хиймэл торго, мяндас, цаас, хуванцар үйлдвэрлэхэд, металл боловсруулах, газрын тосыг цэвэршүүлэх, химийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг.

Хүхрийн хүчлийг үйлдвэрт гарган авах 2 арга байдаг.

  1. Нитрозын арга
  2. Контактын арга

Бид үйлдвэрт аль болох хямд зардлаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй теехнологийг сонгох хэрэгтэй. Урвалын хурдыг нэмэгдүүлэхийн тулд урвалд орж буй бодисын концентраци, гадаргуугын талбайг ихэсгэх, орчны температурыг нэмэгдүүлж катализаторыг хэрэглэх зэргээр нөхцлийг өөрчилдэг.

Дүгнэлт:

  • Хүхрийн зарим нэгдлүүд нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул антиоксидант, нөөшлөгч болгон хэрэглэдэг.
  • Химийн бодисын үйлдвэрт  бүтээгдэхүүн бодисын гарцыг нэмэгдүүлэхийн тулд тохиромжтой нөхцлийг сонгож байгаль экологит таатайгаар удирдах боломжтой.



Хичээл № 7. Карбонат     

Хугацаа: III/9-III/13

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Химийн үйлдвэрлэл

Ээлжит хичээл: Карбонат, шохойн чулуу   

Зорилго:

  • Шохойн чулууны байгалийн эргэлтэд оролцдог химийн урвал, холбогдох хэрэглээг тайлбарлах
  • Шохойн чулууг барилгын материалын үйлдвэр, орчны бохирдлын эсрэг ашигладаг шалтгааныг тайлбарлах

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 89. Асуулт 1, хуудас 92. Дасгал 1.

Даалгаврыг мэйл хаягаар III/18 хүртэл хугацаанд хүлээн авна

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 87-92

Шохойн чулууны шинж чанар

Шохойн чулуу нь 50%-иас их кальцийн карбонат агуулсан байхаас гадна бага зэрэг шавар (AI2O3), элс (SiO2), доломит (CaCO3*MgCO3), пирит (FeS2), заримдаа гөлтгөнө (CaSO4*2H2O) агуулна. Найрлагаасаа хамаарч ихэвчлэн цагаан өнгөтэй байхаас гадна зарим тохиолдолд шаравтар, саарал, улаавтар, ногоовтор өнгөтэй 2,3-2,6г/см3  нягттай зөөлөн чулуулаг байдаг. Монгол оронд тархалтаараа хээрийн жонш, кварцын дараа гуравдугаарт орно. Шохойн чулуу нь хямд өртөгтэй, байгальд өргөн тархсан байдаг учраас эрт үеэс барилгын материалын гол түүхий эд болгон ашиглаж иржээ. Дутагдалтай тал нь хүчилд тэсвэргүй. Иймд эртний түүхэн дурсгалт барилга байгууламж нь хүчиллэг борооны улмаас элэгдсэн байдаг. Энэ нь барилга байгууламжийн гадаад засалд хэрэглэгддэг шохойн чулууны найрлагад байх кальцийн карбонат нь хүчилтэй урвалд орж давс ба ус үүсгэсэнтэй холбоотой.

Байгаль дээр явагддаг химийн урвалын энгийн жишээний нэг нь шохойн чулууны эргэлт юм. Шохойн чулууны эргэлтэд кальцийн өөр нэгэн нэгдэл болох доломит оролцдог. Доломит нь 50% кальцийн карбонат, 40% магнийн карбонат, 10% бусад хольц агуулсан цагаан өнгөтэй чулуулаг юм.

Монголчууд шохойн чулуу шатаах аргыг эрт үеэс одоог хүртэл олон аймаг сумдад хэрэглэж байсны нэг жишээ нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших байгалийн шохойн чулуу шатаах зуух юм.

Орчин үед шохойн чулууг барилгын материалын үйлдвэрлэл, бохирдлыг бууруулах гэсэн 2 чиглэлээр түгээмэл хэрэглэж байна. Барилгын үндсэн материал төмөр, ган, цемент, бетон, замаск зэргийг үйлдвэрлэхэд түүхий эд болгож ашигладаг. Орчны бохирдлыг бууруулахад саармагжуулагч болгон ашигладаг. Үүнээс гадна шохойн чулууг шил, эм, оонд нэмэлт бодис, тахианы өндөгний хальсыг бат бэх болгох зорилгоор хоол тэжээлд нь нунтаглан нэмж өгдөг.

 

Дүгнэлт:

  • Шохойн чулуу нь байгальд өргөн тархалттай, үнэ хямд учраас барилгын үндсэн материал болох төмөр, цемент, бетон, замаск үйлдвэрлэхэд өргөн ашигладаг.
  • Кальцийн нэгдлүүдийн (CaCO3, Ca(OH)2, CaO)суурилаг шинж дээр үндэслэн хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахын тулд хүчиллэг болж бохирдсон хөрс, ус, агаарыг саармагжуулахад ашиглаж байна.



Хичээл № 6. Хайлш   

Хугацаа: II/10-II/14

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Химийн үйлдвэрлэл

Ээлжит хичээл: Хайлш 

Зорилго:

  • Металл болон хайлшийн химийн холбоо, бүтцэд үндэслэн физикийн шинж чанар болон хэрэглээг тодорхойлох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 86. Дасгал 8

Даалгаврыг мэйл хаягаар III/11 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 84-86.

Цэвэр металл нь зөөлөн бөгөөд агаар, усны нөлөөгөөр хялбархан кооррозид ордог учраас ахуйн хэрэглээнд тохирдоггүй. Иймд ихэнх металл эдлэлийг өөр металлтай хольж хайлш үүсгэн шинж чанарыг нь өөрчлөн хэрэглэдэг. Металлын нэг болон хэд хэдэн элементтэй үүсгэсэн холимгийг хайлш гэнэ.

Хайлшийн бат бэх чанар цэвэр металлыг бодвол үргэлж илүү байна. Хөнгөнцагаан хэврэг, нягт багатай металл боловч 4% зэс болон бусад металлыг бага агуулгатай нэмэхэд дюралюмин хайлшийг үүсгэдэг. Энэхүү хайлшийн бат бэх, хөнгөн чанар нь нисэх онгоцыг бүтээхэд хэрэглэгддэг байна.

Хайлш нь яагаад металлаас ялгаатай шинж чанарыг үзүүлж байгааг тайлбарлавал цэвэр металлд ялгаатай атомын радиус бүхий өөр элементийг нэмэхэд цэвэр металлын талст оронт торд сууж зөв, үелсэн бүтцийг эвддэг. Нэмсэн элементийн атомын радиусууд ялгаатай учраас үеүд хялбар гулсах боломжгүй болж бат бэх чанарыг нэмэгдүүлдэг.Энэхүү бүтцийн өвөрмөц шинж нь хайлшийн онцлог шинж, хэрэглээг бий болгодог байна.

Гангийн хэрэглээ ба үйлдвэрлэл:

Төмрийн нүүрстөрөгч ба бусад металлтай үүсгэх хайлшийг ган гэнэ. Гангийн шинж чанар ба хэрэглээ нь найрлага дахь нүүрстөрөгч ба бусад металлын агуулгаас хамаарч өөр өөр байдаг. Гангийн үйлдвэрлэл нь дараах үндсэн үе шатаас тогтдог. Үүнд:

  1. Цэвэр төмөр гарган авна.
  1. Домен зуухнаас гарсан хайлмал төмрийг хаягдал төмөртэй хольно.
  2. Холимог дундуур өндөр даралттай цэвэр хүчилтөрөгчийг нэвтрүүлж цахиур, фосфор зэрэг бохирдлыг исэлдүүлнэ.

Si + O2=SiO2P4 +5O2=P4O10

  1. Кальцийн карбонатыг нэмж хиймэгц өндөр температурын нөлөөгөөр задарч үүссэн кальцийн оксид нь дээрх ислүүдтэй урвалд орж шаар үүсгэнэ.
  2.  

Үүссэн шаарыг зайлуулж цэвэр төмрийг гарган авдаг.

  1. Төрөл бүрийн шинж чанартай ганг гарган авахын тулд C, Cr, Mn, Ti зэрэг бусад металлыг тохирох агуулгаар нэмдэг.

Металл нь байгалийн шавхагдах нөөц баялагт ордог. Байгаль дахь металлын агуулга, тоо хэмжээ хязгаарлагдмал. Өнөөг хүртэл хэдэн зуун жилийн хугацаанд хүн төрөлхтөн тогтоогдоод байгаа металлын нөөцийн ихэнхийг аль хэдийн олборлоод байна. Иймээс металлын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүний хог хаягдлыг зөв зохистой эргүүлэн ашиглах явдал чухал. Асуудлыг шийдвэрлэх нэг арга нь металлын хог хаягдлыг дахин боловсруулах явдал юм.

Ингэж металлыг дахин хэрэглэснээр хог хаягдал буурч, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч экологийн тэнцвэрийг хадгалах давуу тал бий болох боловч өртөг өндөртэй, энергийн зарцуулалт ихтэй, олон нийтийн оролцоо, цаг хугацаа шаарддаг учраас хүрээлэн буй орчинд ээлтэй, өрсөлдөхүйц үнэ өртөг бүхий технологи хэрэгтэй болж байна.

Дүгнэлт:

  • Металл, хайлшийн физикийн болон химийн шинж чанар нь бүрэлдүүлж буй атомуудын эрэмбэ, бүтцээс хамаарах бөгөөд хэрэглээний онцлог байдлыг тодорхойлох үзүүлэлт болдог.



Хичээл № 5. Металлын шинж чанар  

Хугацаа: II/20-II/26

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Физик хими 

Ээлжит хичээл: Металлын шинж чанар  

Зорилго:

  • Металлын идэвхийн эгнээн дэх байрлалыг үндэслэн металл, түүний оксидын ус, сулруулсан хүчил, нүүрстөрөгч, металлын оксид, давстай харилцан үйлчлэх төрхийг тодорхойлох
  • Металлын идэвхийн эгнээн дэх байрлалыг үндэслэн металлыг гарган авах арга болон коррозиос хамгаалах
  • Металлын химийн холбоо бүтцэд үндэслэн физикийн шинж чанар болон хэрэглээг тодорхойлох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 79. Дасгал 1,2

Даалгаврыг мэйл хаягаар II/26 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 76-84.

Металлын холбоо, физик шинж чанар:

Цэвэр металл нь металлын холбоогоор холбогдох ба талст оронт торын зангилаан дээр металлын ионууд байрлан, тэдгээрийн завсраар валентын давхрааны электронууд байршин чөлөөтэй хөдөлж байдаг.

 

Металлын урвалд орох чадвар ба идэвхийн эгнээ:

Металлууд физикийн шинж чанар төдийгүй химийн шинж чанараараа төстэй. Ж/нь

  • Химийн урвалд орохдоо электроноо алдаж исэлдэн эерэг цэнэгтэй ионыг үүсгэнэ.
  • Металл хлорид, оксид зэрэг ионт нэгдэл үүсгэдэг.
  • Металл сулруулсан давсны хүчил, хүхрийн хүчилтэй урвалд орж гол төлөв давс ба устөрөгч хийг үүсгэдэг.
  • Металл хүчилтөрөгчтэй урвалд орж суурийн эсвэл амфотер оксид үүсгэдэг.

Металлын ус, усны уур, давсны хүчил, металлын оксид болон нүүрстөрөгчтэй харилцан үйлчлэх урвалын идэвхийг үндэслэн металлын идэвхийн эгнээг бүтээдэг.

         
 

Металлын химийн шинж чанар:

  1. Металлын ус, усны ууртай харилцан үйлчлэх урвал

K, Na, Ca, Mg зэрэг металл хүйтэн устай харилцан үйлчилж металлын гидроксид ба устөрөгчийн хийг үүсгэнэ.

Металл + Ус → Металлын гидроксид + Устөрөгч

Zn, Fe зэрэг металл хүйтэн устай харилцан үйлчилдэггүй боловч усны ууртай урвалд орж оксид ба устөрөгч хийг үүсгэдэг.

Металл + Ус → Металлын оксид + Устөрөгч

Pb, Cu, Ag зэрэг металл устай урвалд ордоггүй нь урвалын идэвхи муутайг илтгэнэ.

  1. Металл сулруулсан хүчилтэй харилцан үйлчлэх урвал

Шүлтийн болон газрын шүлтийн металлууд нь сулруулсан хүхрийн болон давсны хүчилтэй маш эрчимтэй урвалд орж металлын хлорид эсвэл сульфатыг үүсгэн устөрөгч хийг ялгаруулдаг.

Mg, AI, Zn, Fe, Sn, Pb зэрэг металлууд сулруулсан хүчилтэй аюулгүй урвалд орно. Ингэхдээ магни хамгийн хурдан, хартугалга хамгийн удаан харилцан үйлчилнэ.

Cu, Ag, Au зэрэг металлууд сулруулсан хүчилтэй харилцан үйлчилдэггүй идэвхгүй металлууд юм.

  1.  Металлын оксидын ангижрах урвал

Металлын урвалд орох идэвх хэдий чинээ сайн байна металлын оксидын задрал буюу металл үүсгэн ангижрах урвал төдий чинээ муу явагдана.

  1. Металлын халах урвал

Идэвхтэй металл идэвхгүй металлаа нэгдлээс нь түрдэг.

Металлын халах урвалаар идэвхтэй металл исэлдэж, идэвх багатай металл ангижирна. Хэдийчинээ идэвхтэй металл байна төдий чинээ ион үүсгэн исэлдэх хандлагатай байна. Энэ нь идэвхтэй металл идэвхгүй металлаа түүний давсны уусмалаас халах шалтгаан болно. Иймд халах урвал исэлдэн-ангижрах урвал юм.

      

  1. Металлыг гарган авах арга

Ихэнх металлууд тогтвортой нэгдэл болох оксидын хүдэр хэлбэрээр байгаль дээр оршдог. Металлын байгаль дээр орших байдал нь тэдгээрийн химийн урвалын идэвхтэй хамааралтай. Алт, мөнгө, мөнгөн ус, платин зэрэг металлууд агаар, чийг, нүүрсхүчлийн хий, металл бишүүдтэй харилцан үйлчилдэггүй идэвхгүй учраас байгаль дээр ихэвчлэн элемент байдлаар буюу дангаар оршдог.

Металлын идэвхийн эгнээн дэх байрлалаас хамаарч металлыг ямар аргаар гарган авахыг тодорхойлдог. Идэвхтэй металлыг тэдгээрийн нэгдлийн хайлмалыг электролизд оруулан гарган авна.

Металлын идэвхийн эгнээний дунд хэсэгт байрлах металлууд урвалын идэвх харьцангуй бага учраас тэдгээрийн оксидыг нүүрстөрөгчөөр ангижруулан гарган авах боломжтой.

Харин идэвхийн эгнээний хамгийн сүүлд байрлах алт, мөнгө зэрэг металлууд химийн идэвх муутай учир байгаль дээр элемент байдлаар дангаар орших учир тэдгээрийг физикийн аргаар цэвэрлэнэ.

Металлын коррози

Хүрээлэн буй орчинд  байгаа хүчилтөрөгч, ус, бусад химийн бодисын нөлөөгөөр металл, металлын хайлш нь химийн хувиралд орж элэгдэх үзэгдлийг коррози гэнэ. Коррозиос хамгаалахын тулд хуванцраар бүрэх, тосолгоо өнгөлгөө хийх, будгаар будах, идэвх муутай металлаар бүрэх  зэрэг түгээмэл аргуудыг хэрэглэдэг.

 

Дүгнэлт:                

  • Хэдий чинээ идэвхтэй металл байна, төдий чинээ хялбар химийн нэгдэл үүсгэнэ. Харин урвалын идэвхгүй металл дангаар оршиж, химийн нэгдэл үүсгэхгүй байх хандлагатай.
  • Металлын идэвхийн эгнээн дэх байрлалыг үндэслэн металлыг гарган авах тохирох аргыг сонгох, металлыг коррозид орохоос сэргийлэх боломжтой.



Хичээл № 4. Электролиз  

Хугацаа: II/10-II/14

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Физик хими 

Ээлжит хичээл: Электролиз 

Зорилго:

  • Электролизын бүтээгдэхүүн нь электродын төрөл, уусмалын концентрациас хамааран ялгаатай байдгийг мэдэх

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 70. Дасгал 4, 7

Даалгаврыг мэйл хаягаар II/19 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 67-71.

 

Электролитийн хэлхээнд химийн бодисыг задалж элемент, химийн нэгдлийг гаргаж авах урвалыг электролиз гэнэ. Өөрөөр хэлбэл электролитийн хайлмал буюу усан уусмал дундуур тогтмол цахилгаан гүйдлийг нэвтрүүлэхэд электродууд явагдах исэлдэн ангижрах урвалыг электролиз гэнэ.

Электролизыг электролитийн хайлмал болон усан уусмалыг ашиглан явуулна. Хайлмалын электролизыг байгаль дээр дангаараа оршдоггүй химийн идэвхи сайтай металлыг байгальд орших нэгдлээс нь гарган авахад ашигладаг. Хайлмалын электролизээр электродууд дээр хайлмал ионууд исэлдэх ангижрах урвалд орно. Ж/нь хар тугалганы (II) бромидын хайлмалын электролизын туршилтын зургийг харья.

Хар тугалганы бромид (PbBr2)-ыг хайлуулахад хартугалга (Pb2+) болон бромид (Br-) ион үүсгэнэ. Хайлмалд бал чулуун электрод дүрж тогтмол гүйдэлтэй холбосноор хэсэг хугацааны дараа катод дээр Pb2+ ион ангижирч гялтганасан саарал өнгөтэй металл хар тугалга үүснэ. Харин анод дээр Br- ион исэлдэж бор өнгөтэй бромын уурыг үүсгэнэ.

Катодын ангижрах урвал: Pb2+ш + 2e- = Pb0хат

Анодын исэлдэх урвал:  2Br-ш = Br2 х + 2e-

Хайлмалын электролизын урвал:

          PbBr2 = Pb + Br2

 

Усан уусмалын электролизын үед уусгагч (ус)-ын нөлөөг тооцох шаардлагатай болно. Ус нь электролит биш боловч О-Н туйлтай ковалент холбооны улмаас молекулд нь эерэг сөрөг туйл илэрсэн байдаг. Иймд электролиз явуулахад электрод руу эерэг цэнэгийн хэсгээрээ татагдан исэлдэх болон ангижрах хагас урвалд орох боломжтой юм.

Уусмалын электролизоор ангижрах урвалд орох катионыг металлын идэвхийн эгнээг ашиглаж тодорхойлно. Идэвхийн эгнээнд устөрөгчөөс хойно байрласан металлын катионууд уснаас түрүүлж ангижирна. Устөрөгчөөс өмнө байрласан металлын катионоос ус түрүүлж ангижирна.

Концентрацитай давсны хүчлийн уусмалын электролизын туршилтыг авч үзье.

     

Хоолны давсны хайлмалын болон усан уусмалын электролизын ялгааг дараах хүснэгтээр харуулья.

Цахилгаан хучилт:  Электролизыг ашиглан төрөл бүрийн тавилганы болон автомашины хаалганы бариул, гоёлын зүүлт чимэг, хоолны хэрэгсэл зэргийг гоёмсог харагдуулах, коррози болон элэгдэлтээс хамгаалах зорилгоор никель, мөнгө, зэс, алтаар бүрдэг бол эрэг шураг, машины үндсэн эд ангийг цайр хромоор бүрдэг. Үүнийг цахилгаан хучилтын арга гэнэ.

 

Дүгнэлт:

  • Металл, бал чулуу нь электроны шилжилтээр, электролитууд нь ионы шилжилтээр цахилгаан гүйдэл дамжуулдаг.
  • Ионт нэгдлийн хайлмалын электролизоор хайлмал дахь анион исэлдэж, катион ангижирна.
  • Уусмалын электролизоор электрод дээр явагдах урвал нь катионы ангижрах, анионы исэлдэх чанараас хамаардаг.
  • Гальванын хэлхээ дэх металл электродын идэвх ялгаатай байх тусам хэлхээнд үүсэх хүчдэл их байна.




Хичээл № 3. Химийн бодисын цахилгаан дамжуулах чанар  

Хугацаа: II/3-II/7

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Физик хими 

Ээлжит хичээл: Химийн бодисын цахилгаан дамжуулах чанар 

Зорилго:

  • Аливаа бодисын цахилгаан дамжуулах чанар, төрх байдлыг химийн холбоонд үндэслэн тодорхойлох
  • Өдөр тутмын амьдралд тохиолддог түгээмэл цахилгаан химийн хэлхээг ялган таних

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 66. Дасгал 1,2

Даалгаврыг мэйл хаягаар II/12 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 61-66.

 

Бодисыг цахилгаан дамжуулах чанараар нь цахилгаан дамжуулагч, тусгаарлагч, хагас дамжуулагч материал гэж ангилдаг.

Хатуу бодисын цахилгаан дамжуулах чанар:

Металлууд нь цахилгаан сайн дамжуулдаг. Металлын талст оронт торын зангилаан дундуур чөлөөтэй хөдөлж буй “электрон далай”-н нөлөөгөөр металл цахилгаан сайн дамжуулдаг. Мөн бал чулууны талст оронт торын үелсэн давхрааны хооронд химийн холбоонд оролцоогүй дөрөв дэх электрон чөлөөтэй хөдөлж байдаг тул цахилгаан дамжуулдаг.

Цахилгаан дамжуулахдаа халдаг учир цахилгаан хэрэгсэл хийхдээ металлын гадуур цахилгаан дамжуулдаггүй давирхай, шил, ваар, хуванцар зэрэг материалаар бүрдэг. Ийм материалыг цахилгаан тусгаарлагч гэнэ.

Уусмал, шингэний цахилгаан дамжуулах чанар: Уусмал болон хайлмал (шингэн) байдалдаа цахилгаан дамжуулдаг бодисыг электролит, дамжуулдаггүй бодисыг электролит биш гэнэ. Электролит дэх цахилгаан дамжуулах хэсэг нь ион байна. Ж/нь

            

Тухайлбал хатуу төлөвт байгаа натрийн хлорид дахь ион (Na+, CI- )-ууд бие биеийн ойролцоо зөвхөн хэлбэлзэх хөдөлгөөн хийж ионууд чөлөөтэй хөдөлж чадахгүй тул цахилгаан дамжуулдаггүй. Харин түүнийг хайлуулах эсвэл усан уусгахад энэ хүч суларч хайлмал болон уусмал дундуур ионууд чөлөөтэй шилжин хөдлөх боломжтой болох тул цахилгаан дамжуулдаг. Электролитийг усанд уусгахад усны туйлт молекулын нөлөөгөөр  ион болон задарч усны молекулуудаар хүрээлэгддэг. Үүнийг электролитийн диссоциаци гэнэ.

Электролитийг цахилгаан дамжуулж буй байдлаар нь хүчтэй электролит, сул электролит гэж ангилдаг.

Цахилгаан химийн хэлхээ:

Химийн энергийг цахилгаан энергид хувиргадаг, мөн цахилгаан гүйдлийн нөлөөгөөр химийн урвал явагддаг хэлхээг цахилгаан химийн хэлхээ гэнэ.Цахилгаан химийн хэлхээг электролитийн болон гальваны хэлхээ гэж ангилна.

Химийн энергийг цахилгааны энергид хувиргаж буй хэлхээг гальванын хэлхээ гэнэ. Гальванын хэлхээнд исэлдэх-ангижрах урвал явагдаж цахилгааны энерги үүснэ. Химийн идэвхээрээ ялгаатай металлуудыг өөрийнх нь ион агуулсан уусмалд дүрж дамжуулагч утас, давсан гүүрээр холбосноор цэнэгийн шилжилт аяндаа явагдаж цахилгаан хүчдэл үүсдэг байна.

Гальванын хэлхээн дэх идэвхээрээ ялгаатай металлуудыг электрод гэнэ. Химийн идэвхитэй металл исэлдэж электроноо алдах тул сөрөгөөр цэнэглэгдэнэ. Энэ электродыг анод гэнэ. Харин анодоос дамжуулагч утсаар идэвхи багатай металлд ирж буй электроныг уусмал дахь идэвхи багатай металлын ион авч ангижрана. Иймд идэвхи багатай металл эерэгээр цэнэглэгдэх ба энэ электродыг катод гэнэ. Гальванын хэлхээнд анод катодоор ямар металл сонгон авснаас хамаарч хэлхээнд үүсэх хүчдэлийн хэмжээ харилцан адилгүй байна. Металлын идэвхийн эгнээнд бие биенээсээ илүү хол байрлалтай металлуудыг сонгон авч гальванын хэлхээг угсарвал үүсэх хүчдэлийн хэмжээ ихсэнэ.

Цахилгаан гүйдлийн нөлөөгөөр химийн урвал явагдаж буй хэлхээг электролитийн хэлхээ гэнэ. Идэвхигүй металл нь идэвхитэй металлыг нэгдлээс нь халдаггүй. Иймд электролитийн хэлхээнд цахилгаан гүйдлийн нөлөөгөөр  энэ төрлийн исэлдэх-ангижрах урвалыг явуулдаг.

Электролитийн хэлхээнд гүйдэл үүсгэгчийн эерэг туйлтай холбогдсон электродыг анод, сөрөг туйлтай холбогдсон электродыг катод гэнэ. Катодын эргэн тойронд катионууд цугларч ангижрах урвалд орно. Анодын эргэн тойронд анионууд цугларч исэлдэх урвалд орно.

Санамж:  Исэлдэх ахагас урвал явагдаж буй электродыг  анод гэнэ. Ангижрах хагас урвал явагдаж буй электродыг катод гэнэ. Цахилгаан химийн хэлхээний төрөл (гальванын хэлхээ, электролитийн хэлхээ)-өөс үл хамааран катод дээр ангижрах, анод дээр исэлдэх урвал явагддаг.




 

Хичээл № 2. Эргэх урвал, химийн тэнцвэр

Хугацаа: I/27-I/31

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 10-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Химийн урвал

Ээлжит хичээл: Эргэх урвал, химийн тэнцвэр

Зорилго:

  • Орчны температур, урвалд оролцож буй бодисын концентраци, даралтыг өөрчлөн химийн тэнцвэрийг шилжүүлэх арга замыг тодорхойлох
  • Катализатор нь идэвхижлийн энергийг бууруулж урвалыг хурдасгахаас биш бүтээгдэхүүний гарцыг өөрчилж тэнцвэрийг шилжүүлдэггүй болохыг мэдэх

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 58. Дасгал 1,5

Даалгаврыг мэйл хаягаар II/5 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 53-60.

 

Эргэх урвал:

Химийн урвалын ихэнх нь бодит байдалд бүрэн гүйцэд явагддаггүй. Үүний учир нь тухайн урвалын системд тэнцвэр тогтсоноор тайлбарлагддаг. Химийн тэнцвэр тогтохын үндсэн шалтгаан нь эргэх урвал байдаг.

                                    

Эх бодисоос бүтээгдэхүүн бодис үүсгэх урвалыг шулуун урвал, бүтээгдэхүүн бодисоос эх бодис үүсгэх урвалыг буцах урвал гэнэ. Хэрэв тухайн системд шулуун ба буцах урвал нэгэн зэрэг явагдаж байвал тухайн урвалыг эргэх урвал гэнэ. Эргэх урвалыг харилцан эсрэг чиглэсэн сумаар тэмдэглэдэг.

Химийн тэнцвэр

Эргэх урвал явагдаж буй системд бүтээгдэхүүн үүсэх шулуун урвалаас гадна эх бодисоо үүсгэх буцах урвал нэгэн зэрэг явагдаж буй бөгөөд гадаад орчин тогтмол үед хэсэг хугацааны дараа шулуун ба буцах урвалын хурд тэнцдэг. Энэ үед эх болон бүтээгдэхүүн бодисын тоо хэмжээнд өөрчлөлт гарахгүй. Энэ үеийг урвалын холимогт буюу тогтолцоонд динамик тэнцвэр тогтлоо гэж хэлнэ.

  • Орчны нөхцөл тогтмол үед химийн тэнцвэр тогтсон битүү тогтолцоо ( систем)-д шулуун болон буцах урвалын хурд тэнцүү байх тул урвалд орж байгаа болон үүсэж байгаа бодисын концентраци өөрчлөгдөхгүй тогтмол байна.Үүнийг химийн урвалын хөдөлгөөнт буюу динамик тэнцвэр гэнэ.

            

Химийн тэнцвэр хөдөлгөөнт буюу динамик тэнцвэр тул системийн ямар нэгэн параметрийг өөрчлөхөд шулуун ба буцах урвалын аль нэгэнд илүү нөлөө үзүүлснээр тухайн урвалын хурд нөгөөгөөсөө их болно.Үүний үр дүнд системийн тэнцвэрт байдал алдагддаг.Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа өөр нэгэн тэнцвэрт төлөвт дахин шилжих болно. Энэхүү үзэгдлийг тэнцвэрийн шилжилт гэнэ.Тэнцвэрийн шилжилтийн үед аль урвал түлхүү явагдсанаас шалтгаалан тэнцвэрийн шилжилтийг бүтээгдэхүүн бодис үүсэх тал руу буюу баруун тийш, эх бодис үүсэх тал руу буюу зүүн тийш шилжлээ гэж ярьдаг.

                                                            

Химийн тэнцвэр шинэ нөхцөлд хэрхэн тогтдог болохыг 1884 онд Францын химич Ле-Шаталье тогтоосон байдаг.

  • Тэнцвэрийн нөхцөлд орших системд гаднаас ямар нэгэн хүчээр үйлчлэхэд химийн тэнцвэр уг үйлчиллийг бууруулах чиглэлд шилжиж, тэнцвэр дахин тогтоно. Үүнийг Ле-Шатальен зарчим гэдэг.

Тэнцвэр шилжихэд гадны хүчин зүйл хэрхэн нөлөөлдөг талаар үзье.

Концентрацийн нөлөө:       

                                                                

 Ле-Шатальен зарчим ёсоор тухайн бодисын концентрацыг ихэсгэх үед концентраци буурах чиглэлд, концентрацыг бууруулах үед концентрациа ихэсгэх чиглэлд тэнцвэрээ хувиргана. Жнь.

                                               

Температурын нөлөө: Химийн тэнцвэрт температурын нөлөөг судлахын тулд тухайн урвал эндотермын, экзотермын аль нь болохыг тогтоох шаардлагатай. Ж/нь:

                                                   

Хэрвээ тэнцвэрийн тогтолцооны температурыг бууруулбал экзотерм урвал явагдах чиглэлд тэнцвэр шилжих бөгөөд харин температурыг нэмэгдүүлбэл эндотерм урвал явагдах чиглэлд тэнцвэр шилжинэ.

Даралтын нөлөө: Хийн молекулууд агуулж буй савны ханыг мөргөх хүчээр даралт тодорхойлогддог. Урвалын холимогт молекулуудын тоо хэдий чинээ их байна даралт төдийн чинээ их байна.

Тэнцвэр тогтсон системд даралтыг нэмэгдүүлбэл молекулын тоо цөөрөх чиглэлд, харин даралтыг бууруулбал молекулын тоо өсөх чиглэлд тэнцвэр шилжинэ. Ж/нь:

                                             

Катализаторын нөлөө: Химийн урвалын хурд хичээлд үзсэнээр катализатор нь шулуун ба буцах урвалын хурдыг яг адил хэмжээгээр хурдасгадаг.Иймд шулуун ба буцах урвалын хурд катализатор нэмсэн ч өөрчлөгдөхгүй тогтмол хадгалагдах учраас тэнцвэрийн байрлалд нөлөө үзүүлэхгүй.

 





 

 

“ШИНЭ ЗУУНЫ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ-ЦАХИМ ШИЛЖИЛТ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Нийтэлсэн: 2020-10-16 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Нийтэлсэн: 2020-10-07 00:00:00

“ҮНДЭСНИЙ ШИНЭ ДАВАЛГАА - ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗАЛУУ ҮЕ" СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАРААХ СУРГАЛТАД ХАМРАГДАХ СОНИРХОЛТОЙ СУРАЛЦАГЧИД БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.

Нийтэлсэн: 2020-10-01 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Нийтэлсэн: 2020-09-04 00:00:00

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-08-27 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2020-09-21 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-08-28 00:00:00

Нэмэлт элсэлтийн шалгалт

Нийтэлсэн: 2020-08-28 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн

Нийтэлсэн: 2020-08-26 00:00:00

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2020-2021 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай Х ангидаа намрын нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2020-08-20 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн цахим бүртгэл

Нийтэлсэн: 2020-05-25 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-05-12 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-04-24 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2020-04-21 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2020-04-20 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2020-03-27 00:00:00

ЦАХИМ СУРГАЛТЫГ ЧАНАР, ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВУУЛАХ ТУХАЙ

Нийтэлсэн: 2020-03-17 00:00:00

2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журам

Нийтэлсэн: 2020-02-13 00:00:00

2020 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл

Нийтэлсэн: 2020-02-07 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-01-28 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРАЛД ДАРААХ БАГШ НАРЫН НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЯВАГДАХ ТУЛ ЭЦЭГ ЭХ ТА БҮХЭН ХҮРЭЛЦЭН ИРНЭ ҮҮ

Нийтэлсэн: 2019-11-19 00:00:00

ШУТИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-10-29 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй онол практикийн эрдэм шинжилгээний хурал

Нийтэлсэн: 2019-10-25 00:00:00

Ахлах сургуулийн 30 жилийн ойн нэрэмжит үе үеийн төгсөгчдийн аварга шалгаруулах тэмцээн

Нийтэлсэн: 2019-10-16 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагч танд

Нийтэлсэн: 2019-10-07 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй онол практикийн эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Нийтэлсэн: 2019-10-07 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн "Намрын спорт аялал 2019" үйл ажиллагааны удирдамж

Нийтэлсэн: 2019-09-19 00:00:00

Нэмэлт элсэлтийн шалгалтанд тэнцсэн сурагчдын нэрс

Нийтэлсэн: 2019-08-30 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2019-08-27 00:00:00

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2019-2020 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай Х ангидаа намрын нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2019-08-15 00:00:00

Эрхэм хүндэт эцэг эх, асран хүмүүжүүлэгчид та бүхнийг төгсөгчдийн эрдмийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-06-12 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн

Нийтэлсэн: 2019-06-08 00:00:00

ШУТИС-ийн Харьяа ахлах сургуулийн нээлттэй өдөрлөгт эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-05-24 00:00:00

ШУТИС-ийн АХЛАХ СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ X АНГИДАА ЭЛСЭЛТ АВНА.

Нийтэлсэн: 2019-05-15 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нийтэлсэн: 2019-05-01 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2019-02-27 00:00:00

“МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААН

Нийтэлсэн: 2018-12-19 00:00:00

Шинжлэх ухааны доктор Р.Энхбаттай хийх уулзалт

Нийтэлсэн: 2018-11-23 00:00:00

"Урлагийн наадам"-ын удирдамж гарлаа.

Нийтэлсэн: 2018-11-14 00:00:00

Урилга

Нийтэлсэн: 2018-11-12 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2018-10-08 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургууль 2018-2019 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай X,XI ангидаа нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Дополнительные образовательные услуги

Нийтэлсэн: 2018-05-31 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН-2018

Нийтэлсэн: 2018-03-22 00:00:00

Хаврын нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2018-03-13 00:00:00

Анги засварын ажлын сонгон шалгаруулалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2018-01-31 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын 2-р улирлын үзүүлэх хичээл 2017.12.11-12.15 өдрүүдэд явагдана.

Нийтэлсэн: 2017-12-11 00:00:00

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

11

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: , Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв