Хичээл № 8. Карбон хүчил ба нийлмэл эфир 

Хугацаа: V/18-V/22

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Органик хими    

Ээлжит хичээл: Альдегид ба кетон  

Зорилго:

  • Түгээмэл органик нэгдлийн ерөнхий, хураангуй, дэлгэмэл, холбоосон болон орон зайн томьёог бичиж, ИЮПАК нэршлийн дүрмээр нэрлэх
  • Өгсөн томьёоноос боломжит изомерийг тогтоож, төрлийг тогтоох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 145. Дасгал 21.

     Нийлмэл эфирийн гидролиз болох саванжих урвалын тэгшитгэлийг бичиж аваарай.

Даалгаврыг мэйл хаягаар V/27 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 142-145.

Карбон хүчил нь ахуй амьдралд чухал ач холбогдолтой органик нэгдлүүд бөгөөд молекулдаа карбоксил (-СООН) бүлэг агуулдаг. Жишээ нь ибупрофен, аспирин зэрэг өвчин намдаах үйлчилгээтэй эмүүд карбон хүчлийн уламжлал байдаг.




Хичээл № 7. Альдегид ба кетон

Хугацаа: V/11-V/15

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Органик хими    

Ээлжит хичээл: Альдегид ба кетон   

Зорилго:

  • Түгээмэл органик нэгдлийн ерөнхий, хураангуй, дэлгэмэл, холбоосон болон орон зайн томьёог бичиж, ИЮПАК нэршлийн дүрмээр нэрлэх
  • Өгсөн томьёоноос боломжит изомерийг тогтоож, төрлийг тогтоох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 138. Альдегид, кетоныг  нэрлэх зарчимыг уншиж тэмдэглээрэй. Жишээ

Даалгаврыг мэйл хаягаар V/20 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 137-141.

Альдегид ба кетон нь –C=O хоёрлосон холбоо бүхий карбонил бүлэг агуулсан органик нэгдэл юм. Карбонил бүлэг нэг устөрөгчийн атомтай холбогдож байвал (-CHO) альдегидын бүлэг гэнэ. Харин карбонилын бүлэг 2 нүүрстөрөгчийн атомтай холбогдож байвал (   C=O  ) кето бүлэг гэнэ.

Альдегидын бүлэг агуулсан нэгдлийг альдегид, кето бүлэг агуулсан нэгдлийг кетон гэнэ.

Молекул масс багатай альдегид, кетоны  гомологийн  эхний гишүүд ус, спиртэнд маш сайн уусдаг тул уусгагч болгон хэрэглэдэг.

Лабораторит спиртийг исэлдүүлэх замаар альдегид, кетоныг гарган авдаг. Анхдагч спиртийг исэлдүүлэхэд альдегид, хоёрдогч спиртийг исэлдүүлбэл кетон үүснэ.

Альдегид исэлдэж карбон хүчил үүсгэдэг урвалыг ашиглан түүнийг кетоноос ялган таньдаг.




Хичээл № 6. Алкин ба ароматик нүүрсустөрөгчид

Хугацаа: V/04-V/08

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Органик хими    

Ээлжит хичээл: Алкин ба ароматик нүүрсустөрөгчид 

Зорилго:

  • Түгээмэл органик нэгдлийн ерөнхий, хураангуй, дэлгэмэл, холбоосон болон орон зайн томьёог бичиж, ИЮПАК нэршлийн дүрмээр нэрлэх
  • Өгсөн томьёоноос боломжит изомерийг тогтоож, төрлийг тогтоох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 132. Дасгал 6, 8

Даалгаврыг мэйл хаягаар V/13 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 129-133.

Алкин (CnH2n-2).  Найрлагадаа нүүрстөрөгч, устөрөгч агуулсан, гуравласан холбоо (C≡C)-той задгай хэлхээтэй, ханаагүй нүүрсустөрөгчдийг алкин гэнэ.

Алкины молекул дахь C≡C гуравласан холбооны нэг нь ϭ, хоёр нь π холбоо болно.

Алкины гомологууд CnH2n-2 ерөнхий томьёотой. С24 гишүүд нь хий, С5-аас шингэн, С16-аас эхлэн хатуу төлөвтэй.

Нэршил, изомер.  Алкиныг грек тооны угтвар дээр –ин дагавартай нэрлэнэ. Хэлхээг гуравласан холбоотой талаас дугаарлаад халагч + угтвар +ин дүрмийг баримтлан нэрлэнэ. Гуравласан холбоотой тул салбарлалтын байрлалын изомер үүсгэнэ.

Хими шинж.  Алкин ханаагүй нэгдэл тул химийн идэвхтэй байдаг.

Шатах урвал: Алкин нь нүүрстөрөгчийн эзлэх хувь ихтэй тул шаталтаар их хэмжээний тортог үүсдэг. Иймд ихэвчлэн химийн үйлдвэрт ашигладаг. Этин нь шаталтаар их хэмжээний дулаан ялгаруулдаг тул гагнуур хийхэд өргөн хэрэглэдэг.

             2НС≡CH + 5O2 → 4CO2 + 2H2O

Нэгдэх урвал. Давхар холбоо тасарч ханасан болох хүртлээ шаталсан урвалд ордог.

              НС≡CH + H2 → H2C=CH2 → H3C-CH3

Исэлдэх урвал. Алкиныг шүлтлэг орчинд исэлдүүлэхэд гуравласан холбоо тасарч карбон хүчлийн хольц үүсдэг тул энэ урвалыг карбон хүчил гарган авахад ашигладаг.

Ароматик нүүрсустөрөгч (Бензол). Найрлагадаа бензолын цагираг агуулсан нүүрсустөрөгчдийг ароматик нүүрсустөрөгчид буюу арен гэнэ. Аренийг гарган авах үйлдвэрийн чухал эх булаг нь нүүрс, түүхий нефть болно. Эм, будаг, үнэртэн, тэсрэмтгий бодис, полимер материалын чухал түүхий эд болно.

Молекулдаа С-С ϭ холбоо, С-С үл байршсан π холбоо агуулсан С6Н6 найрлагатай, битүү хэлхээт нүүрсустөрөгчийг бензол гэнэ.

Бензол нь алкен, алкинаас урвалын идэвхи багатай, тохирсон нөхцөлд нэгдэх урвалд ордог, ханасан ба ханаагүй хоёрдмол шинжтэй юм.




Хичээл № 5. Нүүрсустөрөгчид

Хугацаа: IV/27-V/01

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Органик хими    

Ээлжит хичээл: Нүүрсустөрөгчид   

Зорилго:

  • Түгээмэл органик нэгдлийн ерөнхий, хураангуй, дэлгэмэл, холбоосон болон орон зайн томьёог бичиж, ИЮПАК нэршлийн дүрмээр нэрлэх
  • Өгсөн томьёоноос боломжит изомерийг тогтоож, төрлийг тогтоох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 127. Дасгал 1, 2

Даалгаврыг мэйл хаягаар V/06 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 126-129.

Молекулдаа зөвхөн нүүрстөрөгч, устөрөгч агуулсан нэгдлийг нүүрсустөрөгчид гэнэ.

Алкан (CnH2n+2). Түүхий нефь, байгалийн хийн үндсэн бүрэлдэхүүн нь алкан юм. Алканы молекул дахь төвийн атом болох нүүрстөрөгчийн атом нь чөлөөт хос электронгүй бөгөөд С эсвэл Н-ийн дөрвөн атомтай дундын хос электроноор холбогдож сигма (ϭ) холбоо үүсгэн орон зайд тетраэдр хэлбэр үүсгэдэг. Жишээ нь: метаны нүүрстөрөгчийн атом устөрөгчийн дөрвөн атомтай холбогдож С-Н ϭ холбоогоор холбогдоно.

Физик шинж.  Алкан туйлгүй молекултай тул туйлт молекул бүхий усанд уусдаггүй. Харин бенкин зэрэг туйлгүй органик уусгагчид уусна.

Хими шинж.  Алкан нь химийн идэвхгүй ч тодорхой нөхцөлд шатах, халах урвалд орно.

Алканы шатах урвалаар их хэмжээний дулаан ялгардаг ба тортог бага үүсгэх тул төрөл бүрийн түлш болгон ашигладаг. Тухайлбал этан, пропан, бутаныг ахуйд хийн түлш, шингэн алканыг дотоод шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн түлш, керосины фракци дахь алканыг онгоцны түлш болгон ашигладаг.

                CnH2n+2 +0,5(3n+2) O2 → nCO2 + (n+1)H2O Шатах урвалын ерөнхий тэгшитгэл

Алкан галогентай халах урвалд орно. Хлортой гэрлийн нөлөөгөөр, бромтой гэрэл ба температурын нөлөөгөөр урвалд орно.

      

Алкен (CnH2n) . Алкен нь алкантай харьцуулахад химийн идэвхтэй тул байгальд дангаар оршдоггүй. Иймд үйлдвэрт байгалийн хийнээс мөн түүхий нефтийн фракци дахь молекул масс ихтэй алканы крекингээр гарган авна.

Алкены молекул дахь С=C  хоёрлосон холбооны нэг нь сигма(ϭ), нөгөө нь пи (π) холбоо болно.

Физик шинж. Алкенууд нь хоёрлосон холбоо байрласан хавтгайн нэг талд халагч бүлгүүд байрлаж байвал цис, хавтгайн хоёр талд байрлаж транс изомерийг үүсгэнэ.

Хими шинж. Алкены молекул дахь π холбоо ϭ холбоотой харьцуулбал амархан тасарч устөрөгч, галоген, ус, галогент устөрөгчтэй нэгдэх болон исэлдэх урвалд орно.

Нэгдэх урвал.

Галогент устөрөгчтэй нэгдэх үед устөрөгчийн атом давхар холбоо бүхий  нүүрстөрөгчийн атомуудын хамгийн олон устөрөгчийн атомтай нүүрстөрөгчийн атомтай холбогдоно.

 

Исэлдэх урвал.




Хичээл № 4. Органик урвал, урвалын төрөл   

Хугацаа: IV/20-IV/24

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Органик хими    

Ээлжит хичээл: Органик урвалын төрөл 

Зорилго:

  • Түгээмэл органик нэгдлийн ерөнхий, хураангуй, дэлгэмэл, холбоосон болон орон зайн томьёог бичиж, ИЮПАК нэршлийн дүрмээр нэрлэх
  • Өгсөн томьёоноос боломжит изомерийг тогтоож, төрлийг тогтоох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 123. Дасгал 9, 11

Даалгаврыг мэйл хаягаар IV/29 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 119-125.

Органик химийн урвалыг нэгдэх, ялгаруулах, халах урвал гэж ангилахаас гадна исэлдэх болон ангижрах урвал гэж авч үздэг. Органик нэгдлийн оролцоотой явагдаж буй химийн урвалыг органик химийн урвал гэдэг.  Химийн урвалаар органик нэгдлийн молекулын ковалентын холбоо гомолитик ба гетеролитик гэсэн 2 төрлийн тасралд орно.

Гомолитик тасрал: Ковалентын холбоо нь дундын хос электроноо нэг нэгээр авч тус бүр хослоогүй нэг электрон агуулсан хоёр чөлөөт радикал үүсгэн тасрах тасралыг гомолитик тасрал гэнэ.

                                   

Гетеролитик тасрал:  Ковалентын холбооны дундын хосыг цахилгаан сөрөг чанар ихтэй атом өөртөө авч, нөгөө нь хоосон орбитальтай үлдэх замаар ионууд (анион, катион) үүснэ. Урвалд гүйцэтгэх үүргээс нь хамааруулан катионыг электрофиль, анионыг нуклеофиль гэж нэрлэнэ.

                                

Органик химийн урвалыг урвалд орж буй эх бодисуудын хувирлаар нь халах, нэгдэх, ялгаруулах болон изомержих урвал гэж ангилна. Мөн органик бодис исэлдэх, ангижрах урвалд орно.

Халах урвал. Органик нэгдлийн устөрөгчийн атом эсвэл функциональ бүлэг өөр элементийн атом, бүлгээр халагдана. 

                 CH3-CH3 + CI2 → CH3 – CH2CI + HCI

                 CH3 – CH2CI + KOHуус → CH3 – CH2OH + KCI

                 CH3 – CH2Br + HOH → CH3 – CH2OH + HBr

Нэгдэх урвал. Органик нэгдлийн нүүрстөрөгчийн атомуудын хоорондох давхар холбоо (C=C, C≡C), мөн функциональ бүлгийн (C=O) давхар холбоо тасарч атом эсвэл бүлэг атомыг нэгдүүлнэ.

                 CH2 = CH2 + Br2 → CH2Br – CH2Br

                 HC ≡ CH + Br2 → CHBr = CHBr

Ялгаруулах урвал. Ихэнх органик нэгдэл дэгдэмхий, температурын нөлөөгөөр хялбархан задардаг. Тэдгээр нэгдлийг катализатортайгаар халаахад найрлага, бүтцээсээ хамаарч устөрөгч, ус, галогент устөрөгч зэрэг бага молекулт нэгдлийг ялгаруулахаас гадна нүүрстөрөгчийн С-С холбоо тасарч крекингэд орно.

              

Исэлдэх ба ангижрах урвал. Калийн дихромат, калийн перманганатийн нөлөөгөөр ихэнх органик нэгдэл исэлдэх урвалд идэвхтэй ордог. Исэлдүүлэгчийг [O] гэж тэмдэглэнэ.

Органик нэгдлийн молекул эсвэл органик нэгдэл дэх хүчилтөрөгчийн атомтай устөрөгч нэгдэж явагдах урвалыг ангижрах урвал гэнэ. Ангижруулагчийг [H] гэж тэмдэглэнэ.




Хичээл № 3. Органик химийн үндэс 

Хугацаа: IV/13-IV/17

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Органик хими    

Ээлжит хичээл: Органик химийн үндэс 

Зорилго:

  • Түгээмэл органик нэгдлийн ерөнхий, хураангуй, дэлгэмэл, холбоосон болон орон зайн томьёог бичиж, ИЮПАК нэршлийн дүрмээр нэрлэх
  • Өгсөн томьёоноос боломжит изомерийг тогтоож, төрлийг тогтоох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 119. Дасгал 5.

Сурах бичгийн 118-р хуудасны 4.1.1-р зургийг дэвтэртээ тэмдэглэж аваарай.

Даалгаврыг мэйл хаягаар IV/22 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 116-119.

Органик химид молекулын бүтэц байгууллын өөр өөрийн онцлогтой олон төрлийн томьёог хэрэглэдэг. Эмпирик томьёо молекул дахь атомуудын хамгийн бага бүхэл тоон харьцаа (молиор)-г харуулдаг. Туршилтаар тогтоодог. Молекул томьёо молекул дахь атом тус бүрийн бодит тоог харуулдаг. Хураангуй томьёо молекул дахь нүүрстөрөгчийн атом бүртэй холбогдсон устөрөгчийн болон бусад атомуудыг харуулдаг. Дэлгэмэл томьёо молекул дахь бүх атом, тэдгээрийн хоорондох химийн холбоог хоёр хэмжээсээр харуулдаг. Холбоосон томьёо нь молекул дахь нүүрстөрөгчийн хэлхээг зураасаар (устөрөгчгүйгээр) харин функциональ бүлгийг химийн тэмдэг, томьёогоор харуулдаг.

            Орон зайн томьёо. Молекул дахь атом, бүлгүүдийн орон зайн байрлалыг дүрслэн харуулдаг томьёог орон зайн томьёо гэнэ. Орон зайн томьёо нь гурван хэмжээсээр дүрслэгддэг тул 3D  томьёо ч гэж нэрлэдэг. Орон зайн томьёонд молекул дахь дан холбоо буюу сигма холбоо дүрслэгддэг.

Органик нэгдлийн нэршил.

Химичид түүхийн явцад олон төрлийн нэршлийн дүрмийг боловсруулан хэрэглэж ирсэн байдаг. Тэдгээрээс ямар ч органик нэгдлийг нэрлэхэд тохиромжтой нэршил нь олон улсын Онолын ба Хэрэглээний химийн холбооноос гаргасан “ИЮПАК (IUPAC) нэршил” юм. Нэршил нь алканы гомологийн нэрэнд суурилсан байдаг.

Алканы гомологийн гишүүний нэг устөрөгчийн атомаа алдсан салбарлаагүй алкил бүлгийг –ил дагавартай нэрлэнэ.

ИЮПАК нэршлээр органик нэгдлийг нэрлэхдээ дараах дүрмийг баримтлана.

  • Нүүрстөрөгчийн атомын хамгийн урт, олон халагчтай хэлхээг олж, салбарлалт (алкил эсвэл функциональ бүлэг, давхар холбоо) ойрхон талаас дугаарлана.
  • Дугаарт ороогүй халагч бүлэг (алкил ба функциональ бүлэг)-ийн байрлалыг зааж нэрлэнэ.
  • Хэлхээнд хэд хэдэн алкил бүлэг байвал нэрний англи үсгийн цагаан толгойн дарааллаар бичиж нэрлэнэ.Метил ба бутил бүлэг хэлхээнд байвал бутилийг эхэлж нэрлэнэ.
  • Функциональ бүлгийг тохирох дагаврыг баримтлан нэрлэнэ. Жнь спиртин –ОН бүлэг байвал –ол дагавар залгана.
  • Хэрэв ижил халагч 2оос дээш байвал ди-, три-, тетра-, пента- гэх мэтээр халагчийн нэрний өмнө тэдгээрийн тоог Грекээр нэрлэнэ. Жнь хоёр метил бүлэг байвал диметил гэх мэт
  • Дан холбоог –ан, хоёрлосон холбоог –ен, гуравласан холбоог –ин дагавартай нэрлэнэ.

Сурах бичгийн 118-р хуудасны 4.1.1-р зургийг хараарай.




Хичээл № 2. Хүхэр, түүний нэгдэл 

Хугацаа: IV/06-IV/10

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Химийн үйлдвэрлэл    

Ээлжит хичээл: Хүхэр түүний нэгдэл 

Зорилго:

  • Хүхэр болон түүний нэгдлийн шинж чанарыг судлан хэрэглээг тодорхойлох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 112. Дасгал 2,3

Даалгаврыг мэйл хаягаар IV/15 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 108-112.

Хүхэр нь хүний биеийн массын 0,3%-ийг эзэлдэг бөгөөд үүний тал хувь нь хумс, үс, яс, цус, булчин, мөгөөрсний эдэд агуулагддаг биологийн чухал элемент юм.  Хүний биед хүхэр дутагдвал үс, хумсны  ургалт багасаж өвчилдөг. Иймд хүхрээр баялаг органик хүнсний ногоо, махыг хэрэглэх нь хүхрийн дутагдлыг нөхөхөд дэмжлэг үзүүлдэг.

Хүхэр байгаль дээр дан байдлаар моноклиник, нунжгай, орторомбон дүрс хувиралтай байхаас гадна пирит (FeS2), халькопирит (CuFeS2), шунх (HgS), цайрын хуурмаг (ZnS)  гэх мэт эрдэс агуулсан чулуулаг хэлбэрээр түгээмэл тархсан байдаг. Мөн эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрсэнд 1-3%, газрын тосонд 0,05-10% хүхэр агуулагдана.

Хүхрийн байгаль дахь эргэлт. Байгальд түлшний шаталтаар үүссэн хүхрийн хувирал өөрчлөлтийн дүнд үүсэх хүчиллэг бороо хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Дэлхийн хүн ам өсөж , үйлдвэрлэл технологийн дэвшил хурдацтай хөгжиж байна. Гэвч үйлдвэрлэлийн хог хаягдлаас шалтгаалан экологийн тэнцвэр алдагдаж байгаагийн нэг илрэл нь хүчиллэг бороо юм.

Үйлдвэр, гэр хороолол, цахилгаан станц, автомашин, түлшний шаталтаас үүсдэг хүхрийн (IV) оксид, азотын оксид нь борооны хүчиллэг шинжийг ихэсгэж pH-ийг бууруулах гол хүчин зүйл болдог. Түлш шатахад үүссэн үүсдэг хүхрийн (IV) оксид, азотын оксид нь салхиар агаарт тархана.

Нарны гэрлийн нөлөөгөөр азотын (II) оксид исэлдэж азотын (IV) оксид үүсгэнэ.

2NO(x) + O2 (x)→ 2NO2 (x)

Азотын оксид агаар дахь хүхрийн (IV) оксидоос хүхрийн (VI) оксид үүсгэх урвалын катализатор болдог.

NO2(x) + SO2(x) → SO3(x) + NO(x)

Хүхрийн (VI) оксид нь борооны усанд уусаж хүхрийн хүчил үүсгэнэ. Хүхрийн хүчил нь борооны хүчиллэг чанарыг ихэсгэхэд гол нөлөө үзүүлдэг.

SO3(x) + H2Oш → H2SO4(уус)

Хүчиллэг борооны найрлага дахь хүхрийн хүчилд агуулагдах сульфат  ион нь газрын хөрсөнд шингэж, улмаар амьтан ургамлын ялзмагаас үүссэн хүхэртэй холилдож газрын гүнд хүхэр, нүүрс болон бусад хүхэр агуулсан эрдсийг үүсгэдэг байна.

Хүхрийн (IV) оксид. Хүхрийн (IV) оксид нь өнгөгүй, хурц үнэртэй, хортой хий. Эрүүл мэндэд багтраа, уушгины үрэвсэл, бронхит, амьсгалын замын архаг өвчин үүсгэх, хүрээлэн буй орчинд хүчиллэг бороо үүсгэх сөрөг нөлөөтэй.

 

Хүхрийн хүчлийн үйлдвэр, Контактын  арга.

 

Шатаах зууханд:

  1. Хүхрийг 1000-12000с-д хайлуулж хуурай агаар дотор шатааж хүхрийн (IV) оксид үүсгэнэ.
  2. ш + O2(x) → SO2(x)
  3. Цэвэрлэх. Цэвэршлийн зэргийг нэмэгдүүлэх нь хүхрийн хүчлийн гарцад ихээхэн нөлөөлдөг.

Коньерторт:

Хүхрийн (IV) оксидыг 4500с, 2-3атм даралттай үед хүхрийн (VI) оксид болгон хувиргадаг.

            2SO2(x) + O2(x) → 2SO3(ш) 

Хүчилтөрөгчийн илүүдэлтэй үед бүтээгдэхүүний гарц өндөр байна.

Шингээгчид:

Хүхрийн (VI) оксид руу 98,5% концентрацитай хүхрийн хүчлээр шүршиж өндөр концентрацитай хүхрийн хүчил буюу олеум (H2S2O7) үүсгэдэг.

        SO3(ш) + H2SO4(уус) → H2S2O7(уус)

Үүссэн олеумыг нэрсэн усаар шингэлж 95-98% концентрацитай хүхрийн хүчлийг үйлдвэрлэдэг.

       H2S2O7(уус) + H2Oш  → 2 H2SO4(уус)

Дүгнэлт.

  • Нүүрсний шаталтаас үүссэн хортой хий хүхрийн (IV) оксид зөвшөөрөгдөх агууламжаас их  байвал хүчиллэг бороог үүсгэж хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулдаг.
  • Контактын процесст урвалын хурдыг ихэсгэхэд даралт, температур, катализаторыг хэрэглэх, бүтээгдэхүүний гарцыг даралт температурыг өөрчлөх замаар удирдаж үйлдвэрлэлийн үр ашгийг өндөр байлгадаг.



Хичээл № 1. Азот, түүний нэгдэл 

Хугацаа: III/30-IV/03

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Химийн үйлдвэрлэл    

Ээлжит хичээл: Азот түүний нэгдэл 

Зорилго:

  • Азот болон түүний нэгдлийн шинж чанарыг судлан хэрэглээг тодорхойлох

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 107. Дасгал 7

Даалгаврыг мэйл хаягаар IV/8 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 102-107.

Азот агаарын найрлагын 78,08%, ххүний биеийн жингийн 2,6%-ийг эзэлдэг. Амьд бие уургаас, уураг нь амин хүчлээс тогтдог. Амин хүчлүүд ихэвчлэн нүүрстөрөгч, устөрөгч, азотоос тогтох ба зарим амин хүчлүүд хажуугийн хэлхээндээ өөр элементийг агуулдаг. Амин хүчлүүд нь уураг хэлбэрээр хүний биеийн булчин, эд эсүүдийг бүрдүүлдэг. Иймээс бид амьдралыг азотгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Азотын хүчил хөрсөнд удаан хуримтлагдахгүй цааш урвалд орж нитратын давсуудыг (Ca(NO3)2, Mg(NO3)2, KNO3, NaNO3) үүсгэдэг. Эдгээр уусдаг давсуудыг ургамал хөрснөөс шингээдэг. Ургамалд шингээгдсэн нитратын давсуудибактерын нөлөөгөөр ангижирч азот үүсгэдэг. Үүнийг нитратгүйжих гэнэ. Үүссэн азот буцаад агаар мандлын бүрэлдэхүүнд орно.

Азот стандарт нөхцөлд 2 атомаас тогтсон молекултай, -2100с температурт хайлж, -1960с температурт  буцалдаг, өнгөгүй, үнэргүй хий. Гадаад давхраандаа хосолсон 2, хослоогүй 3 нийт 5 электронтой. Өөр хоорондоо ковалент холбоогоор холбогдож гурвалсан холбоо үүсгэдэг учир химийн идэвх муутай.

Азотын хэрэглээ:

Rectangle: Rounded Corners: Хөргөлтийн тоног төхөөрөмжRectangle: Rounded Corners: Нейлон, полиамид зэрэг бөс даавууны үйлдэврRectangle: Rounded Corners: Химийн болон эм бодисын үйлдвэр Rectangle: Rounded Corners: Цайр, никель зэрэг металлыг цэвэрлэх  

 

Аммиак NH3

Азотын нэгдлүүдээс аммиак үйлдвэрлэлийн чухал ач холбогдолтой юм. Аммиак өнгөгүй, хурц үнэртэй, усанд маш сайн уусдаг, -77,70с-д хайлж, -33,40с-д температурт буцалдаг агаараас бараг 2 дахин  хөнгөн хий юм.

 




Хичээл № 8. Үелэх хүснэгтийн IIA, VIIA бүлгийн элементийн химийн шинж чанар   

Хугацаа: III/16-III/20

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Үелэх хандлага  

Ээлжит хичээл: Үелэх хүснэгтийн IIA бүлгийн элементийн химийн шинж чанар  

 Зорилго:

  • Химийн холбоо, цахилгаан сөрөг чанарт үндэслэн үелэх хүснэгтийн үе бүлгийн дагуу элемент болон түүний үүсгэн нэгдлийн химийн шинж чанар өөрчлөгдөх зүй тогтлыг тайлбарлах
  • Элементийн шинж чанарын үелэх хадлагад үндэслэн тодорхой элементийн шинж чанарыг урьдчилан таамагладаг байх

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 99. Дасгал 20, хуудас102. Дасгал 24

Даалгаврыг мэйл хаягаар III/25 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 99-102.

Үелэх хүснэгтийн IIA бүлгийн элементүүдийг газрын шүлтийн металлууд гэх ба урвалын идэвх сайтай. Магни болон Кальци газрын царцдаст ихээр агуулагддаг бол бусад элементүүд нь ховор байдаг байна.

  1. Устай харилцан үйлчлэх урвал

Газрын шүлтийн металлууд устай урвалд орж гол төлөв металлын гидроксид ба устөрөгч үүсгэдэг. Бүлгийн дагуу устай харилцан үйлчлэх эрчим нэмэгдэнэ. Be өндөр температурт (-7000c) усны ууртай харилцан үйлчилнэ.

  1. Сулруулсан хүчилтэй харилцан үйлчлэх урвал

Энэ бүлгийн металлууд бүгд сулруулсан давсны хүчилтэй харилцан үйлчилнэ. Бүлгийн дагуу урвалын эрчим нэмэгдэнэ.

Галоген нь давс үүсгэгч гэсэн утгатай, үелэх хүснэгтийн VIIA бүлэгт оршдог фтор, хлор, бром, иод, астат зэрэг элемент юм. Галоген нь гол төлөв -1 исэлдэхүйн хэм үзүүлдэг. Электронууд цөмдөө татагдах хүч их  байх тусам атом электроныг авч ангижрах хандлагатай тул бүлгийн дагуу исэлдүүлэгчийн хүч суларч ангижруулагчийн хүч ихсэнэ.

  1. Халах урвал

Галоген хэдий их идэвхитэй байна идэвх сул галогенаа нэгдлээс хална.

 

2. Устөрөгчтэй харилцан үйлчлэх урвал

Галоген нь устөрөгчтэй харилцан үйлчилж хий төлөвтэй, өнгөгүй устөрөгчийн галидыг үүсгэдэг.

                H2(x) + X2 =2HX(x)

3. Галид ионыг таних чанарын урвал

Мөнгөний ион нь хлорид, бромид, иодид ионтой онцлог өнгөтэй тунадас үүсгэдэг тул галид ионыг таних чанарын урвал болгон ашигладаг.

 

4. Концентрацитай хүхрийн хүчилтэй харилцан үйлчлэх урвал

 

5. Өөрөө исэлдэх-ангижрах урвал

Нэг элемент нэгэн зэрэг исэлдэж ангижирснаар хоёр өөр бүтээгдэхүүн үүсгэн явагдах урвалыг өөрөө исэлдэж өөрөө ангижрах урвал гэнэ.

          CI2 + H2O = HCI + HCIO

Дүгнэлт:

  • Үелэх хүснэгтийн үе бүлгийн дагуу элементийн физик, химийн шинж чанар үелэн өөрчлөгдөх хандлага атомын электронт бүтэц, үелэн давтагдах зүй тогтолтой холбоотой.



Хичээл № 7. Үелэх хүснэгт, үелэх хандлага 

Хугацаа: III/9-III/13

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Үелэх хандлага  

Ээлжит хичээл: Үелэх хүснэгт, үелэх хандлага

Зорилго:

  • Элементийн атомын электронт бүтцэд үндэслэн үелэх хүснэгтийн үе, бүлгийн дагуу цахилгаан сөрөг чанар, иончлолын энерги, атомын болон ионы радиус зэрэг атомын шинж чанар өөрчлөгдөх шалтгааныг тайлбарлах

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 92. Дасгал 3, 5

Даалгаврыг мэйл хаягаар III/18 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 89-92.

2017 оны байдлаар нийт 118 элементийг үелэх хүснэгтэд багтааж тэдгээрийн шинж чанар өөрчлөгдөх хандлагыг харуулсан байдаг. Бид яагаад элементүүдийг ангилах шаардлагатай вэ? Элемент бүрийн шинж чанар, онцлог байдлыг цээжлэх хүндрэлтэй. Бид сүүлийн 200 орчим жил эдгээр элементийг бүлэглэж ангилсан хүснэгтийг хэрэглэж ирсэн байдаг.

Элементийн үелэх хүснэгт нь шинжлэх ухааны хамгийн хүчирхэг болоод салшгүй хэрэгслийн нэг билээ. Үелэх хүснэгтийг зориулалтаас нь хамаарч  төрөл бүрийн хэлбэртэй бүтээдэг. Орчин үеийн үелэх хүснэгтэд атомын тоо (атомын цөм дэх протоны тоо)-ны өсөх дарааллаар химийн элементийг эрэмбэлдэг. Элементүүдийг атомын электронтбүтэц болон химийн шинж чанарын төсөөтэй байдлаар үе бүлэгт хувааж үздэг. Элементийн атомын хэмжээ болон электронт бүтэц зэрэг олон шинж чанарыг зураглан дүрслэх боломжтой үелэх хүснэгт дэх үелэн давтагдах зүй тогтлыг үелэх хандлага гэнэ. 1869 онд Оросын химич Д.И.Менделеев үелэх хуулийг Элемент болон түүний үүсгэсэн нэгдлийн шинж чанар нь атом массаас үелэх хамааралтайгаар өөрчлөгдөнө.  хэмээн томьёолсон байдаг.

Атомын шинж чанар

Атомын радиус: Атомын цөмийн харилцан үйлчлэлд байгаа электрон давхраа нь тодорхой зааг үүсгэдэггүй учраас атомын радиус хэмжээ гэдэг ойлголт нь харьцангуй юм. Иймд атомыг бөмбөрцөг хэлбэртэй гэж үзэн атомын радиусыг тодорхойлдог. Элементийн атомуудын хоорондох зайн хагасаар тодорхойлогдох хэмжигдэхүүнийг атомын радиус гэнэ.

Үелэх хүснэгтийн бүлгийн дагуу атомын радиус ихэсдэг. Бүлгийн дагуу доошлох тусам элементийн атомын валентын электронууд байрлаж буй энергийн төвшин цөмөөсөө алслагдах тул тэдгээрийн цөмдөө татагдах хүч суларна. Ийнхүү энергийн төвшний тоо нэмэгдэхийн хэрээр  атомын эзэлхүүн томорч радиус ихсэнэ.

Үелэх хүснэгтийн үеийн дагуу атомын радиус буурдаг. Үеийн дагуу цөмийн цэнэг ихсэх бөгөөд цөмийн цэнэг ихсэхийн хэрээр гадаад давхрааны электронууд цөмдөө хүчтэй татагдах тул атомын нийт эзэлхүүн багасч атомын радиус буурдаг байна.

Ионы радиус:  Үелэх хүснэгтийн бүлгийн дагуу ионы радиус нь атомын радиустай адил ихсэж, үеийн дагуу ионы радиус буурдаг. Катионууд харгалзах металлын атомын радиусаас бага радиустай. Учир нь катионы илүүдэл протоны х\нөлөөгөөр гадаад давхрааны электронууд цөмдөө хүчтэй татагдна. Анионууд харгалзах металл бишийн атомын радиусаас их радиустай. Учир нь цөмийн цэнэг өөрчлөгдөхгүй боловч анионыг үүсгэхэд оролцсон электроны нөлөөгөөр электроны түлхэлцэх хүч нэмэгддэгтэй холбоотой.

                                 

Цахилгаан сөрөг чанар: Үелэх хүснэгтийн хамгийн их цахилгаан сөрөг чанартай элемент F (4,0), хамгийн бага цахилгаан сөрөг чанартай элемент цези, франци (0,7) байдаг. Үелэх хүснэгтийн бүлгийн дагуу ц.с.ч буурна. Үелэх хүснэгтийн үеийн дагуу ц.с.ч ихэснэ.

1-р иончлолын энерги: иончлолын энерги нь хийн төлөвт буй атомаас электроныг хэр хялбар салгаж болохыг илэрхийлсэн хэмжигдэхүүн юм. Иончлолын энерги нь үелэх хүснэгтийн бүлгийн дагуу буурч, үеийн дагуу ихэсдэг.

 




Хичээл № 6. Шингэн ба хатуу төлөв 

Хугацаа: II/3-II/7

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Үелэх хандлага   

Ээлжит хичээл: Бодисын шингэн ба хатуу төлөв

Зорилго:

  • Молекул дахь химийн холбоо, бүтэц байгуулал, молекул хоорондын хүчний төрхөөр нь бодисын физикийн болон химийн шинж чанарыг тодорхойлох
  • Дахин ашиглах боломжтой хязгаарлагдмал нөөц бүхий материалыг ялгадаг, дахин ашиглахын ач холбогдлыг ойлгодог байх

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 85. Дасгал 11, 12 Мөн “Хязгаарлагдмал нөөц бүхий материалыг дахин ашиглах нь” сэдвийг уншин тэмдэглээрэй.

Даалгаврыг мэйл хаягаар III/11 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 84-88.

Шингэн төлөв: Молекулуудын хооронд үүсэх хүч шингэний шинж чанарыг тодорхойлдог.

Хийтэй харьцуулахад шингэн бодист харьцангуй хүчтэй молекул хоорондын хүч бүх чиглэлд торлосон байдалтай үйлчилдэг. Энэ хүчийг таслахад зарцуулагдах энергийг гадаргуугын таталцал гэнэ. Жижиг хэсгүүдийн хооронд үүсэх хүч хэдий чинээ их байна гадаргуугын таталцал төдий чинээ их байна.

 

  

Таталцах хүчний улмаас шингэний гадаргуугын талбай ихээхэн багасдаг учир дусал үүсгэн аль болох бага эзэлхүүн эзлэхийг эрмэлздэг.

Шингэн дэх молекул хоорондын хүч сул байх тусам шингэн амархан ууршдаг. Ийм шингэнийг дэгдэмхий шингэн гэнэ. Температурыг нэмэгдүүлэхэд шингэний уурын даралт ихэсдэг. Уурын даралт ихэссээр агаарын даралттай тэнцэхэд шингэний гүнээс хийн бөмбөлөг үүсэж  агаарт тархдаг. Энэ үзэгдлийг буцлах гэх ба харгалзах температурыг буцлах цэг гэнэ.

Хатуу төлөв: Хатуу бодисыг үүсгэж буй жижиг хэсгүүд тодорхой эрэмбэ дараалал, хэлбэр дүрс үүсгэхгүй бол аморф бодис гэнэ. Жижиг хэсгүүд орон зайн тодорхой чиглэлд эрэмбэлэгдэн байрласан бүтэц үүсгэж байвал талст бодис гэх ба шинж чанар нь талст оронт торын бүтцээс хамардаг.

Ковалент атомын талст торын бүтэцтэй бодис:

Атомууд өөр хоорондоо ковалентын хүчтэй холбоогоор холбогдож тасралтгүй үргэлжлэх торон бүтэц үүсгэнэ. Цахиурын оксид нь талст болон аморф дүрс хувиралтай ба хоорондоо ялгаатай шинжийг үзүүлнэ.

Металлын талст оронт торын бүтэцтэй бодис :

Металлын катион, чөлөөтэй үл байршсан электроны таталцлаар металлын талст оронт торыг үүсгэдэг учраас металл өндөр температурт хайлдаг. Катионуудын хооронд электронууд далайн ус мэт чөлөөтэй урсдаг учир цахилгаан сайн дамжуулдаг ба зэс зэрэг металлыг цахилгааны утас болгон хэрэглэдэг.

Ковалент молекулын талст оронт торын бүтэцтэй бодис:

Молекулаас тогтсон хатуу бодисууд молекулын талст оронт торын бүтцийг үүсгэнэ.Ийм бүтэцтэй нэгдлүүд хайлах цэг багатай, амархан хуурай нэрэгддэг.

Дүгнэлт:

  • Молекул хоорондын хүчний төрлөөс хатуу, шингэн, хий төлөвт байгаа бодисуудын шинж чанар хамаардаг.



Хичээл № 5. Хийн кинетик онол

Хугацаа: II/17-II/21

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Органик биш хими

Ээлжит хичээл: Хийн кинетик онол

Зорилго:

  • Молекул ахь химийн холбоо, бүтэц байгуулал, молекул хоорондын хүчний төрхөөр нь бодисын химийн болон физикийн шинж чанарыг тодорхойлох
  • Дахин ашиглах боломжтой

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 83. Дасгал 1,2,3 хуудас 84. Дасгал 4-8

Даалгаврыг мэйл хаягаар III/4 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 82-84.

Аливаа бодис хатуу, шингэн, хийн төлөвт оршдог нь тэдгээрийг бүрдүүлж буй атом болон молекул  хоорондын таталцлын хүчний төрлөөс хамаардаг.

 

Хийн төлөв

Хийн шинж чанарыг тайлбарлахад хүндрэлтэй учир идеал хий болгон загварчилж шинж чанарыг тайлбарладаг онолыг кинетик онол гэнэ.Кинетик онолоор идеал хий нь дараах шинжтэй.

  • Молекулууд байнгын эмх замбараагүй хөдөлгөөнтэй.
  • Молекул хоорондын хүч тэгтэй тэнцүү буюу хоорондоо таталцахгүй.
  • Молекулын хувийн эзэлхүүн тэдгээрийн хоорондын зайтай харьцуулахад маш бага учир тэг гэж үзнэ.
  • Хийн молекулууд хоорондоо болон савны ханатай харимхай мөргөлдөлт хийнэ. Харимхай мөргөлдөлтийн үед хийн нийт кинетик энерги тогтмол хадгалагдана.
  • Хийн температур молекулуудын дундаж кинетик энергээс хамаарна.

Температур тогтмол үед савны эзэлхүүнийг багасгахад нэгж талбайд савны ханыг мөргөх молекулын тоо ихсэж, хийн даралт нэмэгдэнэ.Хийн эзэлхүүн даралтаас урвуу хамаардаг болохыг Ирландын химич Р.Бойль 1662 онд илрүүлжээ.

Хийн даралт, эзэлхүүн температураас хамаарах хамаарлыг Францын химич Ж.Шарль, Ж.Гей-Люссак нар тус тусдаа судалсан. Хийн эзэлхүүн даралт нь температур (Кельвины хуваариар)-аас шугаман хамаардгийг тогтоосон. Энэ хамаарлыг Шарлийн хууль (Гей-Люссакын хууль) гэнэ.

Температурыг градус буюу цельсийн хуваариас гадна Кельвины хуваариар илэрхийлж Т гэж тэмдэглэх ба К гэсэн нэгжтэй.

Т= 273,15+ 0C

Хийн даралт, эзэлхүүн, температур өөр хоорондоо хамааралтайгаар нэгэн зэрэг өөрчлөгддөг тул Бойль болон Шарлийн хуулийг нэгтгэн дараах хэлбэрээр бичдэг.

Идеал хийн тэгшитгэл

Хийн эзэлхүүн, даралт, температур, тоо хэмжээний харилцан хамаарлын тэгшитгэлийг идеал хийн тэгшитгэл гэнэ.

        pV=nRT

p-хийн даралт, Па      V- хийн эзэлхүүн, м3    n- бодисын тоо хэмжээ, моль  R- хийн тогтмол, 8,31Жмоль-1К-1                  Т- температур, К

Идеаль хийн тэгшитгэлээс хийн эзэлхүүн, даралт, температур, тоо хэмжээг тооцоолж болно.




Хичээл № 4. Бататгах хичээл (Химийн кинетик)

Хугацаа: II/10-II/14

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Физик хими 

Ээлжит хичээл: Урвалын хурд, урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйл сэдвийг бататган давтах

Зорилго:

  • Урвалд оролцож буй бодисуудын жижиг хэсгүүдийн хурд, орон зайн байрлал, энергийн шаардлага нь химийн урвалын явагдах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл болохыг ойлгох
  • Химийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлийг судлах

Гэрийн даалгавар: Өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгээд багшдаа мэйлээр явуулаарай.

Даалгаврыг мэйл хаягаар II/19 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 68-77.

Бататгах дасгал

Дасгал 1. 0,005М концентрацитай фенолфталейныг 0,61М концентрацитай шүлтийн уусмалаар үйлчилж фенолфталейны концентрацыг хугацаанаас хамааруулан судалжээ. Хүснэгтийн үр дүнг ашиглан хамаарлын график байгуулж

  1. Фенолфталейны задрах анхны хурд
  2. Фенолфталейны концентраци 0,0045-0,0035М болтлоо буурах үеийн дундаж хурд
  3. Фенолфталейны концентраци 0,004М болох үеийн тухайн агшны хурд
  4. Анхны хурдыг тус тус олно уу.

Фенолфталейны концентраци, М

Хугацаа, сек

0,0050

0,00

0,0045

10,5

0,0040

22,3

0,0035

35,7

0,0030

51,1

0,0025

69,3

0,0020

91,6

 

Жич: Сурах бичиг хуудас 70. Хлорбутаны гидролизын урвалын туршилтаар жишээлсэн бодлогыг нягталж хараарай.

Дасгал 2.  Mg хат +2HCIуус →MgCI2 уус 2 хий урвалыг судлах болжээ. Сурагчид нунтаг, туузан, үрлэн гурван ялгаатай гадаргуугын талбай бүхий магни, тус бүр 0,5М, 1М, 2М концентрацитай давсны хүчлийн уусмал, халуун болон хүйтэн усан банн өгөгджээ.

  1. Ямар нөхцөлд урвал хамгийн хурдан явагдах вэ?
  2. Ямар нөхцөлд урвал хамгийн удаан явагдах вэ?

Жич: Химийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйл сэдвийг дахин сайн нягтлан уншаад хийгээрэй.

Дасгал 3. Урвалд орж буй жижиг хэсгийн тоо кинетик энергээс хамаарах хамаарлын муруй өгөгджээ.

  1. Зөвхөн молкулын тоог ихэсгэвэл
  2. Зөвхөн температурыг бууруулбал
  3. Катализатор нэмбэл дараах хэмжигдэхүүнүүд хэрхэн өөрчлөгдөх вэ?
  • Хамгийн магадлалтай энергийн утга (Eмаг)
  • Молекулын энергийн тархалтын муруйгаар хашигдсан талбай
  • Идэвхжлийн энергээс их энерги бүхий молекулын тоо

 

 

 

Жич: Максвелл-Больцманы тархалтын муруй, химийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйл   сэдвийг сайтар уншаад ажиллаарай.




Хичээл № 3. Урвалын хурд, мөргөлдөлтийн онол 

Хугацаа: II/3-II/7

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Физик хими 

Ээлжит хичээл: Урвалын хурд, мөргөлдөлтийн онол

Зорилго:

  • Урвалд оролцож буй бодисуудын жижиг хэсгүүдийн хурд, орон зайн байрлал, энергийн шаардлага нь химийн урвалын явагдах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл болохыг ойлгох
  • Химийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлийг судлах

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 72. Дасгал 3,4

Даалгаврыг мэйл хаягаар II/12 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 10-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 68-77.

 

Химийн урвал хэрхэн явагдахыг судлахын тулд урвалын хурд болон урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлийг судлах шаардлагатай.Энэ асуудлыг судалдаг салбарыг химийн кинетик гэнэ.Химийн урвал бүр харилцан адилгүй хурдтай явагддаг. Иймд химичид урвалын хурдад нөлөөлөх урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлийг тооцсоны үндсэн дээр химийн урвалыг хянаж удирддаг. Зарим химийн урвал агшин зуур, тэсрэлт үүсгэн, зарим нь дэлхийн гадарга дээр эрдэс үүсэх зэрэг хэдэн сая жилийн турш явагддаг.

Мөргөлдөлтийн онол:

Химийн урвалд орж байгаа бодисуудын атом, молекул, ионууд тасралтгүй хөдөлгөөнд оршиж, өөр хоорондоо байнгын, санамсаргүй мөргөлдөлт хийж байдаг.Химийн урвалыг явуулах мөргөлдөлтийн давтамж хэдий чинээ их байна химийн урвал төдий чинээ хурдан явагддаг.

  • Химийн урвалд орж байгаа бодисын тодорхой энергитэй, орон зайн зөв байршилтай жижиг хэсгүүд (атом, молекул, ион) өөр хоорондоо мөргөлдсөн үед сая химийн урвал явагдана. Үүнийг мөргөлдөлтийн онол гэдэг.

Химийн урвал явагдахын тулд урвалд оролцож байгаа жижиг хэсгүүд (атом, молекул, ион) дараах шаардлагыг хангах ёстой.

  1. Идэвхитэй мөргөлдөлт: Броуны дулаан хөдөлгөөнөөр урвалд оролцож буй жижиг хэсгүүд тасралтгүй, эмх замбараагүй хөдөлгөөнд оршдог тул үргэлж өөр хоорондоо мөргөлдөж чиглэлээ өөрчилж байдаг.
  2. Орон зайн шаардлага: Урвалд оролцож буй бодисын жижиг хэсгийн орон зайн байрлал урвал явагдахад хэрхэн нөлөөлөхийг дараах урвалаар жишээлэн үзүүлье.

                                        

  1. Энергийн шаардлага: Бүхий л химийн урвалаар урвалд орж буй бодисын молекул дахь химийн холбоо тасарч атомууд дахин эрэмбэлэгдэж шинээр химийн бодисыг үүсгэдэг.Иймд химийн урвалыг явуулахын тулд эх бодисууд дахь химийн холбоог тасалж чадахуйц  энерги шаардлагатай. Эх бодис дахь химийн холбоог таслахад шаардагдах энергийг идэвхижлийн энерги гэнэ.

Химийн урвалын хурд:

  • Нэгж хугацаан дахь урвалын эх бодисын эсвэл бүтээгдэхүүн бодисын концентрацын өөрчлөлтийг химийн урвалын хурд гэнэ.

Химийн урвалын хурд нь концентрацын өөрчлөлтийг урвал явагдсан нийт хугацаанд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдох ба моль/л∙с гэсэн нэгжээр илэрхийлэгдэнэ.

                                                     

Урвалын хурдыг урвалд оролцож буй эх болон бүтээгдэхүүн бодисын алинаар нь ч илэрхийлж болно. Урвалын хурдыг бичихдээ дараах дүрмийг баримтлана.

  1. Эх бодисын концентраци урвал явагдахын хэрээр буурах тул сөрөг тэмдэгтэй бичнэ.
  2. Бүтээгдэхүүн бодисын концентраци урвал явагдахын хэрээр ихсэх тул эерэг тэмдэгтэй бичнэ.
  3. Урвалын хурдыг урвалд оролцож буй бодисын алинаар нь ч илэрхийлсэн өөр хоорондоо тэнцүү байхаар стехиометрийн коэффициентийг тооцох ёстой. Жишээлбэл: А→В урвал явагдсан гэвэл А бодисын концентраци хугацаанаас  хамаарч буурах бол В бодисын концентраци хугацаанаас хамаарч нэмэгдэнэ. А бодисын зарцуулагдах, В бодисын үүсэх хурдыг тус тус бичвэл:

                                         

Дөрвөлжин хаалтаар бодисын молийн концентрацийг, дельта үсэг (∆)-ээр өөрчлөлтийг тэмдэглэнэ.

Сурах бичиг хуудас 70-71-ийн жишээ бодлогыг ажиглаарай.

Химийн урвалд орж байгаа тодорхой энергитэй жижиг хэсгийн тоог кинетик энергээс хамааруулан байгуулсан муруйг Больцманы тархалтын муруй гэнэ. Өөрөөр хэлбэл тогтмол температурт хий дэх молекулын энергийн тархалтыг харуулна.

                                               

Химийн урвалын хурдад бодисын концентрацын үзүүлэх нөлөө: Конценраци ихсэхэд урвалд орж буй бодисын жижиг хэсгийн тоо нэмэгдсэнээр ашигтай мөргөлдөлтийн давтамж ихсэх учраас урвалын хурд өсдөг байна.

Больцманы тархалтын муруй дээр тайлбарлавал (2.4.6):  Концентраци ихсэхэд нийт молекулын тоо ихсэх учраас муруй тэр хэрээр өндөр болох ба идэвхижлийн энергээс давсан энергитэй молекулын тоо олширно.Энэ нь химийн урвалын хурд нэмэгдэхийг илтгэнэ.

      

Химийн урвалын хурдад хийн даралтын үзүүлэх нөлөө: Хийтэй холбоотой явагдаж буй урвалын даралтыг ихэсгэх нь концентрацитай адил нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл даралтыг ихэсгэхэд нэгж талбайд ногдох жижиг хэсгийн тоо нэмэгдсэнээр мөргөлдөлтийн давтамж, улмаар урвалын хурд нэмэгдэнэ. Өгсөн температурт хийн даралт концентрациас шугаман хамааралтай болохыг идеаль хийн тэгшитгэл (p=nRT/V=MRT)-ээс харж болно.

Химийн урвалын хурдад хийн температурын үзүүлэх нөлөө:

Хэрэв урвалын холимгийн температурыг ихэсгэж халаавал Больцманы муруй баруун гар тийш илүү тархсан хэлбэртэй болно. Температурыг ихэсгэснээр жижиг хэсгүүдийн кинетик энерги ихсэн идэвхжлийн энергээс давсан энергитэй молекулын тоо болон ашигтай мөргөлдөлтийн тоо олшрох тул химийн урвалын хурд нэмэгдэнэ.

 

Катализ: Химийн урвалын хурдыг ихэсгээд урвалын эцэст өөрийн найрлага, бүтэц, шинж чанараа хадгалан үлддэг бодисыг катализатор гэнэ. Катализаторын оролцоотой явагддаг урвалыг катализ гэнэ.  Катализатор нь урвалын идэвхижлийн энергийг бууруулж мөргөлдөлтийн давтамжийг ихэсгэн улмаар урвалын явагдах замыг өөрчлөн химийн урвалыг хурдасгадаг.

                                                                                                                

Дүгнэлт:

  • Урвалын хурд нь жижиг хэсгийн кинетик энерги, идэвхижлийн энерги, нэгж хугацаанд болох мөргөлдөлтийн давтамжаас хамаарч өөрчлөгддөг.
  • Идэвхижлийн энерги нь эх бодисын молекул дахь химийн холбоог таслахад зарцуулагдах энерги юм.
  • Катализатор нь урвалын идэвхжлийн энергийг бууруулж урвалыг өөр замаар явуулах байдлаар хурдыг ихэсгэдэг боловч үүсэх бүтээгдэхүүний төрх байдалд нөлөөлөхгүй, урвалд зарцуулагддаггүй.
  • Больцманы тархалтын муруй нь тодорхой энергитэй жижиг хэсгийн тоо ба кинетик энергийн хамаарлыг харуулсан муруй бөгөөд химийн урвалын хурдад концентраци, температур, катализаторын үзүүлэх нөлөөг тайлбарлахад ашиглана.



Хичээл № 2. Хийтэй холбоотой урвалын тэнцвэр, хүчил суурийн тэнцвэр 

Хугацаа: I/27-I/31

Багшийн нэр: Т.Бадамхатан

Утас: 89007217

Мэйл хаяг: Ibeelen2011@gmail.com

Хамрах хүрээ: 11-р анги, заавал судлах агуулга.

Нэгж хичээл: Физик хими 

Ээлжит хичээл: Хийтэй холбоотой урвалын тэнцвэр, хүчил суурийн тэнцвэр

Зорилго:

  • Химийн тэнцвэр тогтсон системийн температур, даралт, концентрацыг өөрчлөхөд тэнцвэрийн тогтмол хэрхэн өөрчлөгддөгийг тааварлаж чаддаг байх
  • Тохирох өгөгдлөөс нь тэнцвэрийн тогтмоллын утгыг, эсвэл тэнцвэр тогтсон холимгийн концентрацыг тооцоолж чаддаг байх

Гэрийн даалгавар: Сурах бичиг хуудас 64. Дасгал 8,9

Даалгаврыг мэйл хаягаар II/5 хүртэл хугацаанд хүлээн авна.

Агуулга: 11-р анги. Химийн сурах бичиг. Хуудас 63-67.

 

Хувийн даралт:

 Хийтэй холбоотой явагдах урвалын хувьд концентрацын оронд даралтыг хэмжих нь хялбар юм.Хийн холимгийн нийт даралт нь хий дэх жижиг хэсгүүд агуулж буй савны ханатай мөргөлдсөнөөс үүсдэг. Тогтмол температурт холимог дахь хий тус бүр тоо хэмжээнээсээ шууд хамааралтайгаар нийт даралтад хувь нэмэр оруулдаг. Холимог дахь тухайн хийн үүсгэх даралтыг парциал буюу хувийн даралт гэнэ.

    

Тэнцвэрийн тогтмол:

Хийн төлөвт явагдаж буй урвалын хувьд тэнцвэрийн тогтмолыг эх ба бүтээгдэхүүн бодисуудын концентрацын оронд хувийн даралтаар илэрхийлдэг. Хувийн даралтаар илэрхийлсэн тэнцвэрийн тогтмолыг Кр гэж тэмдэглэдэг. Ж/нь:

                                       

                          

Жишээ бодлого:

                    

                     

Хүчил суурийн тэнцвэр:

Аррениусын хүчил-суурийн онол:

Энэ онолоор хүчил нь уусмалд устөрөгчийн ион үүсгэдэг, суурь нь гидроксид ион үүсгэдэг бодисууд юм.Саармагжих урвалд устөрөгчийн ион нь гидроксид ионтой нэгдэж ус үүсгэдэг гэж үздэг.

                                                         

Бренстед-Лоурийн хүчил, суурийн онол:

Энэ онолоор протон (устөрөгчийн ион) донорыг хүчил, протон акцепторыг суурь гэнэ. Гидроксид ион нь протоныг хүлээн авах хос электронтой учраас суурь, хүчлийн диссоциацаар үүссэн устөрөгчийн ион усны молекултай харилцан үйлчилж гидроксоны ион (H3O+) үүсгэдэг.

                                      




 

“ШИНЭ ЗУУНЫ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ-ЦАХИМ ШИЛЖИЛТ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Нийтэлсэн: 2020-10-16 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Нийтэлсэн: 2020-10-07 00:00:00

“ҮНДЭСНИЙ ШИНЭ ДАВАЛГАА - ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗАЛУУ ҮЕ" СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАРААХ СУРГАЛТАД ХАМРАГДАХ СОНИРХОЛТОЙ СУРАЛЦАГЧИД БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.

Нийтэлсэн: 2020-10-01 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Нийтэлсэн: 2020-09-04 00:00:00

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-08-27 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2020-09-21 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-08-28 00:00:00

Нэмэлт элсэлтийн шалгалт

Нийтэлсэн: 2020-08-28 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн

Нийтэлсэн: 2020-08-26 00:00:00

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2020-2021 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай Х ангидаа намрын нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2020-08-20 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн цахим бүртгэл

Нийтэлсэн: 2020-05-25 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-05-12 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-04-24 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2020-04-21 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2020-04-20 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2020-03-27 00:00:00

ЦАХИМ СУРГАЛТЫГ ЧАНАР, ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВУУЛАХ ТУХАЙ

Нийтэлсэн: 2020-03-17 00:00:00

2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журам

Нийтэлсэн: 2020-02-13 00:00:00

2020 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл

Нийтэлсэн: 2020-02-07 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-01-28 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРАЛД ДАРААХ БАГШ НАРЫН НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЯВАГДАХ ТУЛ ЭЦЭГ ЭХ ТА БҮХЭН ХҮРЭЛЦЭН ИРНЭ ҮҮ

Нийтэлсэн: 2019-11-19 00:00:00

ШУТИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-10-29 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй онол практикийн эрдэм шинжилгээний хурал

Нийтэлсэн: 2019-10-25 00:00:00

Ахлах сургуулийн 30 жилийн ойн нэрэмжит үе үеийн төгсөгчдийн аварга шалгаруулах тэмцээн

Нийтэлсэн: 2019-10-16 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагч танд

Нийтэлсэн: 2019-10-07 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй онол практикийн эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Нийтэлсэн: 2019-10-07 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн "Намрын спорт аялал 2019" үйл ажиллагааны удирдамж

Нийтэлсэн: 2019-09-19 00:00:00

Нэмэлт элсэлтийн шалгалтанд тэнцсэн сурагчдын нэрс

Нийтэлсэн: 2019-08-30 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2019-08-27 00:00:00

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2019-2020 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай Х ангидаа намрын нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2019-08-15 00:00:00

Эрхэм хүндэт эцэг эх, асран хүмүүжүүлэгчид та бүхнийг төгсөгчдийн эрдмийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-06-12 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн

Нийтэлсэн: 2019-06-08 00:00:00

ШУТИС-ийн Харьяа ахлах сургуулийн нээлттэй өдөрлөгт эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-05-24 00:00:00

ШУТИС-ийн АХЛАХ СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ X АНГИДАА ЭЛСЭЛТ АВНА.

Нийтэлсэн: 2019-05-15 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нийтэлсэн: 2019-05-01 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2019-02-27 00:00:00

“МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААН

Нийтэлсэн: 2018-12-19 00:00:00

Шинжлэх ухааны доктор Р.Энхбаттай хийх уулзалт

Нийтэлсэн: 2018-11-23 00:00:00

"Урлагийн наадам"-ын удирдамж гарлаа.

Нийтэлсэн: 2018-11-14 00:00:00

Урилга

Нийтэлсэн: 2018-11-12 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2018-10-08 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургууль 2018-2019 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай X,XI ангидаа нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Дополнительные образовательные услуги

Нийтэлсэн: 2018-05-31 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН-2018

Нийтэлсэн: 2018-03-22 00:00:00

Хаврын нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2018-03-13 00:00:00

Анги засварын ажлын сонгон шалгаруулалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2018-01-31 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын 2-р улирлын үзүүлэх хичээл 2017.12.11-12.15 өдрүүдэд явагдана.

Нийтэлсэн: 2017-12-11 00:00:00

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

11

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: , Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв