ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн  “ЭРДМИЙН БАЯР”-ын ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа  

 

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн суралцагчдын төгсөлтийн “Эрдмийн баярын”-ын ёслолын үйл ажиллагаа 2019 оны 6-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдав.

Эрдмийн баярын үйл ажиллагаанд:

  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор доктор (Ph.D), профессор Б.Очирбат
  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, академич, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Х.Энхжаргал
  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн номын сангийн захирал доктор (Ph.D), профессор Ч.Гульнар
  • Ахлах сургуулийн “Эцэг эхийн зөвлөл”-ийн дарга Ж.Амарсайхан нар хүрэлцэн ирж төгсөгчдөд баяр хүргэж, сургамжит сайхан үгсээрээ үнэтэй зөвлөгөө өгч мэндчилгээ дэвшүүллээ.

 Ахлах сургуулийг амжилттай төгсөж байгаа 28 сурагч бүрэн дунд боловсролын үнэмлэхээ гардан авав.

            Өнгөрсөн 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн Ахлах сургуулийн суралцагчид гүнзгийрүүлэн судалсан хичээлүүдээрээ ШУТИС-ийн бакалаврын сургалтын I курсийн математик 101, физик 101, хар зураг-1, хар зураг-2, уран зураг-1, уран зураг-2, дизайн зохиомжийн үндэс зэрэг хичээлүүдийн кредитийг дүйцүүлэн тооцуулах боломж бүрдсэн юм.  2019 оны 28 төгсөгчөөс их сургуулийн кредит дүйцүүлэн тооцуулах үнэмлэхээ 23 төгсөгч гардан авлаа.

           Төгсөгчдөөс олон улс, улс, хотын уралдаан олимпиадад оролцож амжилт гаргасан 12 суралцагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олголоо. Мөн 10, 11-р ангийн суралцагчдаас 11 сурагч ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх эрхээр шагнагдав.

  Эрдмийн баярын үйл ажиллагааны үеэр суралцах хугацаандаа анги хамт олноо манлайлсан шилдэг суралцагчдаа шагнаж урамшуулав. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ахлах сургуулийн “Шилдэг төгсөгч” алтан медалиар 12б ангийн сурагч Амарсайханы Мандахнар шалгарч захирлын нэрэмжит шагналаар шагнагдсан.

            Мөн Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медалиар 12а ангийн сурагч Балжиннямын Аюурзана, Сэргэлэнгийн Есүдэр, 12б ангийн сурагч Амарсайханы Мандахнар, Сүхцэрэнгийн Дашдулам, Дэмбэрэлсайханы Дэлгэрсайхан нарын 5 сурагч шагнагдсан.

 

 

            Монголын Сурагчдын Холбооны “Шилдэг төгсөгч” алтан медалиар 12а ангийн сурагч Ганбатын Шинэбат, Энхтайваны Чингис, 12б ангийн сурагч Ундрахын Анужин нарын 3 суралцагч шагнагдав.

 

            Монголын Сурагчдын Холбооны “Авьяаслаг сурагч” алтан медалиар 12а ангийн сурагч Загарын Ананд, 12б ангийн сурагч Мягмарын Билгүүндалай, Ганбаатарын Оюун-Эрдэнэ нар шагнагдав.

            Энэхүү төгсөлт нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ахлах сургуулийн 25 дахь төгсөлт юм. Төгсөлтийн арга хэмжээнд зориулан ахлах сургуулийн 10, 11-р ангийн суралцагчдаас төгсөж байгаа ах, эгч нар, найз нөхөд, хүндэт зочид төлөөлөгчид, эцэг эхчүүддээ ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн. Ийнхүү эрдмийн баярын үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж, баяр хөөр, дуу хуураар дүүрэн болж өндөрлөв.

            Бидний үйл ажиллагааг хүндэтгэн хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид, эцэг эхчүүд, суралцагчдадаа талархал илэрхийлье.

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа

Эрхэм хүндэт эцэг эх, асран хүмүүжүүлэгчид та бүхнийг төгсөгчдийн эрдмийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-06-12 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн

Нийтэлсэн: 2019-06-08 00:00:00

ШУТИС-ийн Харьяа ахлах сургуулийн нээлттэй өдөрлөгт эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-05-24 00:00:00

ШУТИС-ийн АХЛАХ СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ X АНГИДАА ЭЛСЭЛТ АВНА.

Нийтэлсэн: 2019-05-15 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нийтэлсэн: 2019-05-01 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2019-02-27 00:00:00

“МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААН

Нийтэлсэн: 2018-12-19 00:00:00

Шинжлэх ухааны доктор Р.Энхбаттай хийх уулзалт

Нийтэлсэн: 2018-11-23 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагч танд

Нийтэлсэн: 2015-10-21 00:00:00

"Урлагийн наадам"-ын удирдамж гарлаа.

Нийтэлсэн: 2018-11-14 00:00:00

Урилга

Нийтэлсэн: 2018-11-12 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2018-10-08 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургууль 2018-2019 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай X,XI ангидаа нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Дополнительные образовательные услуги

Нийтэлсэн: 2018-05-31 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН-2018

Нийтэлсэн: 2018-03-22 00:00:00

Хаврын нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2018-03-13 00:00:00

Анги засварын ажлын сонгон шалгаруулалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2018-01-31 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын 2-р улирлын үзүүлэх хичээл 2017.12.11-12.15 өдрүүдэд явагдана.

Нийтэлсэн: 2017-12-11 00:00:00

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

11

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.