Боловсрол хөгжлийн стратегийн баг

        ШУТИС-ийн Ахлах сургууль Монгол улсын тэргүүлэх гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын нэг бөгөөд ойрын ирээдүйд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн урт хугацааны, нарийвчилсан стратегийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.     

     Манай сургууль суралцагчдаа өөрсдийн зохион бүтээсэн бүтээл, төсөлт ажлуудаар нь Монголын Шинжлэх ухаан, Урлаг, Дизайн технологи, Инженерийн боловсролд хувь нэмэр үлдээж ирээдүйн Монголын хөгжлийг тодорхойлсон шилмэл (ILITE) боловсролтой дэлхийн түвшний боловсон хүчин бий болгохоор зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

     Ахлах сургууль нь төсөлд суурилсан сургалтаар суралцагчдыг бүтээлчээр суралцахуйд сургах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээлэл боловсруулах чадвар бүхий бүтээлч иргэдийг төлөвшүүлэхийн тулд сургууль зорилго тавин ажилдаг.

• Хичээлүүдийн агуулгын интеграцийг судлан тогтоож нэг бүтээлээр хэд
хэдэн хичээлийн оноог тооцуулах боломжийг бүрдүүлэх

• Сургалтын материаллаг баазыг бэхжүүлж смарт лаборатори,
кабинетуудыг өргөжүүлэн тохижуулж, хичээлүүдийг орчин үеийн шинэлэг арга зүйгээр явуулах

• Суралцагчдын англи хэлний сургалтын чанар, үр дүнг сайжруулах

• Багшлах боловсон хүчний ур чадварыг  ажлын байр дээр нь хөгжүүлэх, олон улсын зэрэгтэй багшийн тоог нэмэх, өндөр чадвартай судлаач багшаар хичээл оруулах боломжийг бүрдүүлэх.

      Ерөнхий боловсролын сургалтын олон улсын стандартад дүйцэхүйц инженер, зураг-дизайны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай шилдэг загвар сургууль болно.

Ахлах сургуулийн боловсрол хөгжлийн стратегийн багийн үндсэн үүрэг нь:

1. Ахлах ангийн боловсролын хөгжлийн бодлого

2. Эрдэмтэн судлаач багш нарын эрдэм шинжилгээний ажил

3. Сургуулийн орчин багш, суралцагчдыг төсөл ажлууд гэсэн үндсэн гурван төрөл багтдаг.

Манай багийн төлөвлөн хэрэгжүүлсэн ажлаас сонгон судлах хичээлээр үр дүнд суурилсан МON-STREAM орчин үеийн нэгдмэл  хөтөлбөрт сургалтыг 2018-2019 оны хичээлийн жил хэрэгжүүлж эхэлсэн.

   Үр дүнд суурилсан МON-STREAM орчин үеийн нэгдмэл сургалтыг ахлах ангийн сурагчдад эзэмшүүлснээр дараах шинэлэг дэвшилтэт давуу талтай. Бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах хичээлүүдийг интеграцичилснаар салангид ойлголтуудыг нэгтгэн тодорхой бүтээл хийх замаар сурагчдын бие даах бүтээлч үйл ажиллагаа хөгжиж, цогц мэдлэгийг бүтээх шинэлэг арга барилд суралцана.

      Хичээлүүдийн интеграци дээр гаргах бүтээлүүдийн баазыг бүрдүүлснээр орчин үеийн шаардлагад нийцсэн хичээлүүдийн онолын мэдлэгийг бүтээл туурвих замаар хэрэглээнд суурилан ойлгож эзэмших боломжоор хангагдана. MON-STREAM сургалтын шинэчилсэн стандартын агуулгад  нийцсэн хичээлийн нээлттэй материалын цахим санг бүрдүүлж, сургалтад хэрэглэх      дан ганц хөтөлбөрт баригдахгүй, хичээл болон сэдэв хоорондыг нягт уялдуулах замаар хичээл сонирхолтой, аливаа зүйлийг нэг талаас нь биш олон талаас нь бодож боловсруулах арга барилд суралцагч суралцуулахыг зорьж байна.

        Суралцагчдын төрөл бүрийн хичээлүүдээр олж авсан мэдлэг нэг цогц бүтээл бий болоход хэрэглэгдэж бие даан болон багаар хамтран ажиллаж сорил туршилтын үйлээр баталгаажуулснаар аливаад шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, эрж хайх, судлан шинжлэх засаж сайжруулах арга барилд суралцана. Суралцагчид хийсэн бүтээлээрээ хэд хэдэн хичээлийн бие даалтын оноог тооцуулах боломжтой болно. Мөн инженерийн болон архитектур-дизайны бэлтгэл ангийн зун намрын эрчимжүүлсэн сонгоны  сургалт явуулдаг.

Багшийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэхээр багш судлаачдаа “Эрдэм шинжилгээний хурал”-ыг 2 удаа амжилтай зохион байгуулан эмхэтгэлийг эмхэтгэн хэвлүүлсэн.

    ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын дунд “Идэвхтэй сургалтын аргууд” сэдэвт эрдэм шинжилгээний анхны хурал 2017оны 10 сарын 27-ны өдөр E-Нээлттэй институтийн Е-405 тоот онлайн хурлын танхимд амжилттай болж өндөрлөсөн. Хурлаар өнөөгийн олон улсын боловсролын чиг хандлага суралцагчдыг бие даан бүтээлчээр суралцахуйд сургах, цаашид мэргэжлийн чиг баримжаа олох хөтөлбөрөөр дамжуулан мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийг дэмжигч, бүтээлч иргэдийг төлөвшүүлэхийг зорьж  хурлыг зохион байгуулсан. 

       ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2018.10.03-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Энэхүү эрдэм шинжилгээний хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд багш нарын сургалт, судалгааны ажлыг дэмжих, нийтэд сурталчлах, хичээлийн үр өгөөжийг сайжруулах боломжийг эрэлхийлэх, багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх, багш хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино. БСШУСЯ-аас 2018-2019 оны хичээлийн жилд “Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц амжилт гаргах” зорилтыг дэвшүүлэн тавьсны хүрээнд манай сургууль сургалт судалгааны хурал нь “Боловсролын чанар нь хичээлийн чанараас, хичээлийн чанар нь багшийн хөгжил-сурах бичиг,сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээс” гэсэн уриа дор явагдсан.

     ШУТИС-ийн Ахлах сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохион зохиогдож буй онол практикийн эрдэм шинжилгээний хурлаар “Үр дүнд суурилсан STEM (Science, Technology, Engineering, Mathematics) сургалтаар суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх нь”,  “Сургалтын технологийн шинэ үеийн шинэчлэл” сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, технологи болон их дээд сургууль, ахлах сургуулийн шаталсан сургалтад тулгамдаж  буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, сургуулиудын хамтын  үйл  ажиллагааг хөгжүүлэн, улмаар багш, эрдэмтэн, судлаачид санал бодол, туршлагаа солилцох, шинэ мэдээлэл дамжуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа танилцуулах, үр дүнгээ нийтэд түгээхэд зорилготойгоор зохиогдсон.

МON-STREAM хөтөлбөрт төсөл

       Ийнхүү суралцагчид маань үндэсний  бүрэн дунд боловсролын сургалтын цөм болон олон улсын SТRЕAМ хөтөлбөрт сургалтуудыг зэрэгцүүлэн үр дүнд суурилсан шилмэл  MON-SТRЕAМ нэгдмэл хөтөлбөрийг эзэмшин ахлах сургуулийг  хос хөтөлбөр, гэрчилгээтэй төгсөх боломжтой юм.

     Уг төсөлд суралцагчид, сонирхлоороо багуудад хуваагдан эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглан тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх явцдаа асуудал шийдэх аргачлалд суралцдаг, олон улсын түвшинд түгээмэл хэрэглэгдэж байгаа нэг төрлийн сургалт юм.

Энэ төсөлд оролцож буй суралцагчдын хувьд математик, физикийн хичээлээр эзэмшиж буй бодох, сэтгэх, тооцоолох чадварууд, уран зохиолын хичээлээр эзэмшиж буй зохион найруулж бичих чадвар, урлаг гоо зүйн хичээлээр эзэмшиж буй урлаг уран сайхны чадварууд, мэдээлэлзүйн хичээлээр эзэмшиж буй компьютер графикийн чадварууд, нийгмийн ухааны хичээлээр эзэмшиж буй багаар ажиллах, өөрийн хийсэн бүтээлийг нийтэд танилцуулах гэх мэт олон хичээлийн чадваруудыг интеграцичлан хэрэглэх замаар асуудал шийдэх бүтээлч үйл ажиллагаанд суралцдаг.

   

        

Манай суралцагчдын үр дүнд суурилсан “MON-STREAM” төсөлт нэгдмэл хөтөлбөрөөр хийсэн зарим бүтээлүүдээс

            • Зураас дагагч робот нь цагаан зураасыг мэдрэх ба хэрэв замаасаа гажсан
            тохиолдолд бусад мэдрэгч болон моторын тусламжтайгаар замдаа  буцаж
            ордог.

            • Сенсор цагаан зураасыг мэдэрч сигнал дамжуулснаар робот мэдээллийн
            дагуу ажиллана.

 

Иддэг усан будгийг бүтээх үйл явц:

            • Хими: Гардан гүйцэтгэх чадварт суралцах

            •Биологи: Бүтээгдэхүүний орц, найрлага зохиох

            • Дизайн технологи:

            Бүтээгдэхүүний дизайн, сав баглаа боодлыг бүтээх

            • Математик: Орц найруулгын хувь хэмжээ, баглаа боодлын тооцоолол гаргах

Хичээл бүрээр олж авсан мэдлэгийг бодит бүтээл болгон үзүүлэх хичээлүүдийн хэрэгцээг танин мэдэх, ач холбогдлыг ойлгох, төсөлт ажлын хүрээнд судалгаа хийх, шинийг эрэлхийлэх, судлан шинжлэх, химийн бодис материалтай зөв зохистой ажиллахад суралцдаг. Цаашлаад өөрийгөө болон хүрээлэн буй орчноо хамгаалах ахуйн хэрэглээний зарим бодис материалуудын найрлагыг, тэдгээрийн хүний бие организмд болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг тус тус судлан, тодорхойлох, химийн бодисуудын шинж чанарыг мэдсэнээр зарим бодисыг орлуулан хэрэглэх чадваруудыг эзэмших мэдлэгтэй болно.

Богино хэмжээний хүүхэлдэйн кино:

     Энэхүү төсөлт ажил нь Архитектурын дизайны бэлтгэл ангийн суралцагчид хичээлийн жилийн турш сурсан мэдлэгээ ашиглан, өөрийн гэсэн бүтээл бий болгон хэрэгжүүлэх боломжийг бий болгож байгаа юм. Бидний хийж буй богино хэмжээний хүүхэлдэйн кино нь хар зураг, уран зураг, зохиомжийн үндэс, биологи, мэдээлэл зүй, нийгмийн хичээлүүдийг нэгдмэл агуулгаар суралцах боломжийг нээж өгч байгаа юм. Уг хүүхэлдэйн киног бүтээх явцад мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх чадварт суралцан, олж авсан мэдлэгээ хэрхэн үр ашигтайгаар хэрэгжүүлэх.  Богино хэмжээний хүүхэлдэйн киног бүтээх явцад хүүхэлдэйн кино хийх дараалалд суралцаж, Photoshop, 3D max, Видео программуудыг бүрэн эзэмшсэн юм.

  

Ахлах сургуулийн инженжрийн дизайны бэлтгэл ангийн сурагчид инженер дизайн технологийн хичээлийг заавал болон сонгон судлах хичээлээр суралцдаг.  Уг хичээлийг судалснаар суралцагчид  дизайн, зураг зүй, техник, технологийн мэдлэгтэй, зохион бүтээх сэтгэлгээ, гүйцэтгэлийн ур чадвартай, тасралтгүй суралцах, хөгжих арга барил эзэмшсэн, бүтээлч хандлага бүхий БҮТЭЭГЧ иргэн, ирээдүйн инженерүүд ажиллах хүчин болон төлөвших юм.

Бид суралцагчдад дараах чиглэлээр мэдлэг ур чадварыг эзэмшүүлдэг:

Дүрслэх геометр: Бүх төрлийн инженерийн бүтээлч сэтгэлгээний болон мэргэжлийн суурь онолын ойлголтыг мэдлэг биет макет хийж гүйцэтгэх чадварыг олгоно.

Медиа дизайн:

Цахим буюу дижитал бүтээгдэхүүний загвар зохион бүтээх анхан шатны ойлголттой болж бүтээл гүйцэтгэнэ.

Механик ба электроник:

Ухаалаг робот зохион бүтээнэ.

Уламжлалт технологи:

Монгол үндэсний уламжлалт технологиос суралцаж, түүнийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах хамтын төслийн ажил гүйцэтгэнэ.

Эдгээр судлагдахууныг математик, физик, байгалийн ухаан, мэдээллийн технологи, бизнес судлалын хичээлүүдтэй нягт уялдаа холбоотой нэгдмэл байдлаар сурч эзэмшдэг.

Төслийн ажил нь:

Ирээдүйн инженерт шаардлагатай  судалгаа шинжилгээ, зураг зүй, компьютерын программ, огторгуйн геометр, математик болон физик тооцоолол, механик электроник, техникийн бодлого, эрүүл ахуй гоо зүй дизайны суурь мэдлэгийг олгох ба Суралцагчид онолын болон практик чадвараа гүнзгийрүүлэн судалснаар, шинжлэх ухааны мэдлэгээ улам өргөжүүлэн баталгаажуулж, түүнийгээ хэрэглээ болгох онцлог, давуу талуудтай.

 

 

 

Төслийн ажлаар дадал, ур чадвар, эзэмшсэн суралцагчид ирээдүйн инженерийн тооцоолол, техникийн мэргэжилтнүүдийн суурь мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн ойлголтыг хэрэглээнд нийцүүлэн, бататгахад чиглэгдэнэ. Дуураймал авто загварын тэмцээнд манай сургуулийн суралцагчид онол (дизайн зураг зүй,  технологи хичээлийн мэдлэг), дадлага (ур ухаан, чадвар шалгасан гүйцэтгэлийн ажил), стенди (тэмцээний удирдамжид өгөгдсөн моделийн хэлбэр) хэмжээ, деталь нэг бүрийн хийц гүйцэтгэл явалт (техникийн үзүүлэлт,  уран жолоодлого, ур чадвар дадлагыг хэлдэг) гэсэн хэлбэрээр дүгнүүлэн   тогтмол эхний байруудад орон суралцагчид их дээд сургуульд суралцах эрхийн бичиг аван элссэн.

     Ертөнцийн юмс үзэгдлийн хязгааргүй олон дүрс хувирал, тэдгээрийн мөнхийн хувьсал шилжилтээс химийн ертөнцийг харах, таньж тодорхойлж сурах нь зөвхөн хими судлахад төдийгүй  бусад шинжлэх ухааныг судлахад улмаар ертөнцийг танин мэдэх ач холбогдолтой.

     2005 оноос хэрэгжиж эхэлсэн химийн боловсролын шинэ стандартад суралцахуйн үндсэн зарчмыг “Химид суралцахуй нь эзэмшихүйн зүй тогтлын дагуу суралцагчид танин мэдэх бүтээлч үйл ажиллагаагаар мэдлэг бүтээж хэрэглэх зарчимд тулгуурласан байна” гэж заажээ.

         Суралцагчид химийн ухааныг ойлгох, хүндэтгэх үзэлтэй, химийн ухааны хэл, сэтгэлгээ, үйлийг арга барилтай, химийн ухаанаар судалж хариулт өгөх боломжтой асуудлыг танин мэддэг, асуудалд химийн мэдлэгийн үүднээс ханддаг байх нь химийн боловсролтой иргэний үндсэн шалгуур болно. Өөрөөр хэлбэл “Химийг мэдэх”, “химээр бүтээх”, “Химийг хэрэглэх” арга ухаанд суралцах нь суралцагчдын шинэ эрэлт хэрэгцээ билээ.

            Манай сургууль нь ЕБС-ийн бүрэн дунд боловсролын агуулга, арга зүйг харьцуулан судалж химийн үндсэн хэл ухагдахуунаар баялаг, ахуй амьдралтай холбоотой, сорих турших, тооцоолох аргаар мэдлэг бүтээлгэх боломжтой, агуулгын залгамж холбоотой гэх мэт олон шалгуурыг баримтлан “Үр дүнд суурилсан сургалт”-ыг хэрэгжүүлж амжилттай туршин хэрэгжүүлж эхлээд байна. Химийн хичээл дээр тулгуурлан сурагчид физик, биологи, дизайн технологи, англи хэл, нийгэм судлал зэрэг хичээлийн багш нартай хамтран тодорхой үр дүнд хүрсэн байх төслийн ажлыг хийн, үр дүнгээ тайлагнан хийсэн бүтээлээ хамгаалдаг, үр дүнгээрээ хэд хэдэн хичээлийн бие даалт, дүнг гаргуулах боломжтой сургалтыг зохион байгуулан явуулж байна. 10,11р ангийн химийн хичээлийг заавал судлахаас гадна сонгон судлуулж, 12-р ангийн сурагчид сонгон суралцах хичээлээр химийн чиглэлээр төслийн ажлыг хийж гүйцэтгэнэ.    10-р ангидаа сурагчдын онол тооцооллын суурь тавигдаж, 11-р ангидаа дадлага лабораторийн ажлуудыг түлхүү оруулан төслийн ажлын талаарх суурь тавигдан өдөр тутмын ахуй амьдралд хэрэглэгддэг бодисын шинж чанарыг танин мэдэж бие организмд сөрөг нөлөөгүй зарим гарын доорх бодис материалаар орлуулах боломжийг судлуулан бүтээл хийлгүүлж, 12-р ангидаа лабораторид туршиж судлан гарган авах боломжтой зарим бодис материал дээр ажилладаг, гарган авдгаараа манай сургуулийн химийн хичээлийн онцлог юм.

 

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬД МАТЕМАТИКИЙН БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Нийтэлсэн: 2020-12-21 00:00:00

"МӨНХ ДААТГАЛ" ХХК-иас зарлаж буй хүүхдийн гар зургийн уралдааны удирдамж

Нийтэлсэн: 2020-11-09 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нийтэлсэн: 2020-11-06 00:00:00

“ШИНЭ ЗУУНЫ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ-ЦАХИМ ШИЛЖИЛТ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Нийтэлсэн: 2020-10-16 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Нийтэлсэн: 2020-10-07 00:00:00

“ҮНДЭСНИЙ ШИНЭ ДАВАЛГАА - ИНЖЕНЕРҮҮДИЙН ЗАЛУУ ҮЕ" СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДАРААХ СУРГАЛТАД ХАМРАГДАХ СОНИРХОЛТОЙ СУРАЛЦАГЧИД БҮРТГҮҮЛЭЭРЭЙ.

Нийтэлсэн: 2020-10-01 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Нийтэлсэн: 2020-09-04 00:00:00

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-08-27 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2020-09-21 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-08-28 00:00:00

Нэмэлт элсэлтийн шалгалт

Нийтэлсэн: 2020-08-28 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн

Нийтэлсэн: 2020-08-26 00:00:00

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2020-2021 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай Х ангидаа намрын нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2020-08-20 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн цахим бүртгэл

Нийтэлсэн: 2020-05-25 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-05-12 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-04-24 00:00:00

Зарлал

Нийтэлсэн: 2020-04-21 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2020-04-20 00:00:00

ЗАРЛАЛ

Нийтэлсэн: 2020-03-27 00:00:00

ЦАХИМ СУРГАЛТЫГ ЧАНАР, ХҮРТЭЭМЖТЭЙГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЯВУУЛАХ ТУХАЙ

Нийтэлсэн: 2020-03-17 00:00:00

2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журам

Нийтэлсэн: 2020-02-13 00:00:00

2020 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл

Нийтэлсэн: 2020-02-07 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-01-28 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 2-Р УЛИРАЛД ДАРААХ БАГШ НАРЫН НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЯВАГДАХ ТУЛ ЭЦЭГ ЭХ ТА БҮХЭН ХҮРЭЛЦЭН ИРНЭ ҮҮ

Нийтэлсэн: 2019-11-19 00:00:00

ШУТИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-10-29 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй онол практикийн эрдэм шинжилгээний хурал

Нийтэлсэн: 2019-10-25 00:00:00

Ахлах сургуулийн 30 жилийн ойн нэрэмжит үе үеийн төгсөгчдийн аварга шалгаруулах тэмцээн

Нийтэлсэн: 2019-10-16 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагч танд

Нийтэлсэн: 2019-10-07 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 30 жилийн ойн хүрээнд зохиогдож буй онол практикийн эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Нийтэлсэн: 2019-10-07 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн "Намрын спорт аялал 2019" үйл ажиллагааны удирдамж

Нийтэлсэн: 2019-09-19 00:00:00

Нэмэлт элсэлтийн шалгалтанд тэнцсэн сурагчдын нэрс

Нийтэлсэн: 2019-08-30 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2019-08-27 00:00:00

ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2019-2020 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай Х ангидаа намрын нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2019-08-15 00:00:00

Эрхэм хүндэт эцэг эх, асран хүмүүжүүлэгчид та бүхнийг төгсөгчдийн эрдмийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-06-12 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн

Нийтэлсэн: 2019-06-08 00:00:00

ШУТИС-ийн Харьяа ахлах сургуулийн нээлттэй өдөрлөгт эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Нийтэлсэн: 2019-05-24 00:00:00

ШУТИС-ийн АХЛАХ СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ X АНГИДАА ЭЛСЭЛТ АВНА.

Нийтэлсэн: 2019-05-15 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нийтэлсэн: 2019-05-01 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2019-02-27 00:00:00

“МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААН

Нийтэлсэн: 2018-12-19 00:00:00

Шинжлэх ухааны доктор Р.Энхбаттай хийх уулзалт

Нийтэлсэн: 2018-11-23 00:00:00

"Урлагийн наадам"-ын удирдамж гарлаа.

Нийтэлсэн: 2018-11-14 00:00:00

Урилга

Нийтэлсэн: 2018-11-12 00:00:00

Нээлттэй хичээлийн хуваарь

Нийтэлсэн: 2018-10-08 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургууль 2018-2019 оны хичээлийн жилд гүнзгийрүүлсэн сургалттай X,XI ангидаа нэмэлт элсэлт авна.

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Дополнительные образовательные услуги

Нийтэлсэн: 2018-05-31 00:00:00

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН-2018

Нийтэлсэн: 2018-03-22 00:00:00

Хаврын нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2018-03-13 00:00:00

Анги засварын ажлын сонгон шалгаруулалтанд урьж байна.

Нийтэлсэн: 2018-01-31 00:00:00

ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын 2-р улирлын үзүүлэх хичээл 2017.12.11-12.15 өдрүүдэд явагдана.

Нийтэлсэн: 2017-12-11 00:00:00

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

11

Нийтэлсэн: 2018-08-16 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: , Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв