2018-2019

ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын

 Ахлах Сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн олимпиад, уралдаан, тэмцээн

Сургуулийн "Шатрын аварга" шалгаруулах тэмцээнд болж 

Эрэгтэй:

  • 1-р байр 10Б ангийн суралцагч Б. Дагвадорж
  • 2-р байр 11А ангийн суралцагч С. Цэнд-Очир

Эмэгтэй:

  • 1-р байр 10А ангийн суралцагч Т. Анар
  • 2-р байр 11В ангийн суралцагч Хулангоо нар тус тус шалгарлаа.

“ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН НЭЭЛТЭЙ XI ОЛИМПИАД”-д амжилттай оролцлоо

 Монголын улсын ЕБС-ийн сурагчдын дунд 11 дэх жилдээ зохион байгуулагдсан “ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН НЭЭЛТЭЙ XI ОЛИМПИАД”-д Нийслэл, Орон нутгаас нийтдээ 90-гаруй сургуулийн 2200-д сурагчид оролцсон томоохон хэмжээний олимпиад зохиогдлоо. Манай сургуулиас ахлах ангийн сурагчдын төрөлд авьяаслаг сурагчид маань 2 Алт, 1 Мөнгө, 1 Хүрэл, 1 Тусгай байрыг тус тус эзэлж сургууль хамт олныхоо нэрийг өндөрт өргөн оролцов.

   1-р байр алтан медаль 12б анийн сурагч С.Дашдулам

   1-р байр алтан медаль 12б анийн сурагч М.Билгүүндалай

   2-р байр мөнгөн медаль 12б ангийн сурагч Д.Дэлгэрсайхан

   3-р байр хүрэл медаль 11б ангийн сурагч Г.Ариунзаяа

   Тусгай байр 12б ангийн сурагч А.Мандахнар

Авьяаслаг суралцагчиддаа сургуулийнхаа бүх багш суралцагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

“Шинэ зуун билэг” сургуулийн нэрэмжит “ГАР ЗУРАГ”-ийн VII олимпиад-д амжилттай оролцов.

      “Шинэ зуун билэг” сургуулийн нэрэмжит “ГАР ЗУРАГ”-ийн VII олимпиад 2018 оны 10-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа. Ахлах ангийн сурагчдын төрөлд манай ШУТИС-ийн Ахлах сургуулийн авьяаслаг суралцагчид маань 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл медалийг тус тус хүртэв. Үүнд:

1-р байр алтан медаль 10а ангийн суралцагч М.Анударь

2-р байр мөнгөн медаль 12б ангийн суралцагч Б.Золбоот

3-р байр хүрэл медаль 12б ангийн суралцагч Г.Оюун-Эрдэнэ

3-р байр хүрэл медаль 11б ангийн суралцагч Г.Гантогтох

3-р байр хүрэл медаль 12б ангийн суралцагч С.Хонгорзул

Авьяаслаг суралцагчиддаа сургуулийнхаа бүх багш суралцагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

“АВТОМАТ РОБОТ – 2018 Намар” тэмцээнд Ахлах сургууль оролцов.

Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн 8 дахь жилдээ 2018.11.24-25-ний өдрүүдэд зохиогдлоо.

 Энэ удаагийн тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ангилалд 27 сургуулийн 85 багийн 134 сурагч, их, дээд сургуулийн ангилалд 11 сургуулийн 39 багийн 91 оюутнууд хот, хөдөө орон нутгаас ирж ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөн.

 Robot Хөл бөмбөгийн тэмцээнд Н.Насанбуян багшийн удирдсан Г.Шинэбат, Г.Мөнх-Оргил нарын “I ROBOT” баг хурд хүч, авхаалж самбаа, авъяасаа дайчлан ажиллаж, оролцсон багуудаас шалгаран тэргүүн байр эзлэж ШУТИС-ийн Ахлах сургуулийн нэрийг өндөрт мандуулав.  Энэхүү тэмцээнд өөрсдийн хийсэн роботоороо уралдан хурд хүч, авъяас мэдлэгээ сорисон Н.Насанбуян багштай багийн нийт хамт олондоо баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.